242 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 242 Эцэг эхийн тэтгэмж (Basiselterngeld/ElterngeldPlus): o Долоо хоногт 30-(2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 32)-аас илүү цагаар ажиллаагүй бүх эцэг эхчүүд o Эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ хамт амьдардаг байх (үүнд салсан боловч өмч хөрөнгө нэгтэй эцэг эхчүүдийг бас хамруулна) o Эцэг эх өвдсөн, тахир дутуу болсон эсхүл нас барсан бол хүүхдийг асарч буй бусад хүмүүс o Үрчилсэн ба өргөж авсан эцэг эх o Хувиараа хөдөлмөр эрхлэгч эцэг эх o Ижил хүйстэн хосууд o Цэвэр орлого нь €500-тай тэнцэх эсхүл түүнээс доош эцэг эхчүүд, эсхүл €250тай тэнцэх эсхүл түүнээс доош орлоготой ганц бие эцэг эсхүл эх o Герман улсад (Европын холбооны хууль тогтоомжийн дагуу) ажилладаг эсхүл амьдардаг Европын Холбоо, Европын эдийн засгийн бүс, Швейцар улсын иргэд o Байнгын оршин суух зөвшөөрөлтэй эсхүл Герман улсад ажил хөдөлмөр эрхлэх гэрээтэй бусад орны иргэд. Орогнол хүсэгчид нь Герман улсад багадаа 3 жил амьдарсан бол хамрагдах боломжтой болно. Хүүхдийн, эсхүл гэр бүлийн шалтгаанаас чөлөөг эхээс нь өөр хүнд төлөөлүүлэн олгох Хэрвээ хүүхэд нь, тодорхой хэлбэл ач хүүхдийнх нь эцэг эх 18 насанд хүрээгүй эсхүл эцэг эсхүл эх нь сургууль, мэргэжлийн сургалтад суралцдаг, хараахан төгсөөгүй байгаа бол өвөө эмээ нь эцэг эхийн чөлөөг авах эрхтэй. 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн төрөх өдрөөсөө адаглаад 6 долоо хоногийн өмнө төрвөл эцэг эхэд нь Эцэг эхийн тэтгэмжийн нэмэгдэл нэг сар олгогдоно. Хэрвээ хүүхэд 8 долоо хоногоос өмнө төрвөл нэмэлт 2 сарын тэтгэмж олгоно. Хэрвээ 12 долоо хоногийн өмнө төрвөл 3 сарын нэмэлт, 16 долоо хоногийн өмнө төрвөл нэмэлт 4 сарын тэтгэмж олгодог байна. Хүүхэд асаргааны чөлөө ба тэтгэмж Герман улсын Бавари, Саксон мужуудын хуулиар хүүхэд төрснөөс хойш 13 дахь сараас эхлэн 3 нас хүртэлх хугацаанд асаргааны мөнгөн тэтгэлэг (Landeserziehungsgeld/Familiengeld) олгодог. Энэ тэтгэмжийг бусад нийгмийн халамжийн тэтгэмжүүд дээр нэмж олгоно. Бавари мужид, эцэг эхчүүдэд эхний болон хоёр дахь хүүхдийн асаргаанд зориулан сар бүр €250-ийг, гурав дахь болон түүнээс дээших хүүхдүүдийн асаргаанд сарын €300 евроны тэтгэмж олгоно. Энэхүү тэтгэмжийг улсаас санхүүждэг хүүхэд асаргааны газарт хандалгүйгээр нярайг чанартай сайн асарч, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж байх нөхцөлтэйгөөр эцэг эхчүүдэд олгодог байна. Ковид-19 цар тахлын үеийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй холбоотой арга хэмжээний зохицуулалт 2020 оны 3 дугаар сараас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жирэмсний болон хүүхэд асрах чөлөө, ажил эрхлэлт, тэтгэмжийн асуудлаар холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал, 1. Стратегийн, дэд бүтцийн чухал салбарт ажилладаг эцэг эхчүүдийн чөлөөний тэтгэмж авах хүсэлт гаргах хугацааг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийг 14 сар болсноос хойш хугацаанд ч тэтгэмж авах хүсэлтээ гаргаж болно гэсэн үг. Гэхдээ 2021 оны 6-р сард багтаан гаргана. 2. Хэрэв Ковид 19 цар тахлын улмаас орлого буурсан тохиолдолд гэр бүл, хамтран амьдрагчийн бонус тэтгэмж авна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw