241 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 241 Нэгээс дээш бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд нэмэгдэл тэтгэмж (Geschwisterbonus) олгоно: 3 хүртэлх насны хоёр хүүхэдтэй, эсхүл 6 хүртэлх насны 3 ба түүнээс дээш олон хүүхэдтэй, эсхүл 2 хүүхдийнх нь нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 14 хүртэлх насны бол эцэг, эхийн тэтгэмж 10 хувиар өснө. Үндсэн тэтгэмж (Basiselterngeld)-ийн хувьд хүүхэд тус бүрт багадаа €75 эсхүл нэмэлт тэтгэмж (ElterngeldPlus) €37,50 байна. Ихэр хүүхэд төрүүлсэн эцэг, эхчүүдийн хувьд нэгээс дээших хүүхэд тус бүрт сарын €300 (Basiselterngeld) эсхүл €150 (ElterngeldPlus)-ийн нэмэгдэл тэтгэмж олгоно. Үндсэн тэтгэмж ба нэмэлт тэтгэмжийг Холбооны Засгийн газар ерөнхий татвараас /төсвөөс/ санхүүжүүлнэ. Эцэг эхчүүд (хэрвээ тэд хүүхдээ асрагч бол) нь хүүхэд асрах чөлөөг авч эдлээгүй байсан ч тухайн хугацаанд нь тэтгэврийн кредит тооцно (эцэг эхчүүд өөрсдөө тэтгэврийнхээ кредитийг хэрхэн хувааж авахаа шийднэ). 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхэд тус бүрт хүүхэд асарсны 3 жилийг тэтгэврийн системд хүлээн зөвшөөрч ажилласан жилд тооцдог. Баруун Германд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд асрах хугацааны жил тутамд сарын тэтгэврийг €33,05-аар өсгөх, харин Зүүн Германд €31,89-р өсгөх зохицуулалттай байна. Өнөөгийн байдлаар хүүхэд асрах хугацааны тэтгэврийн кредитийг Германы тэтгэврийн системд даатгалын орлогоос олгож байна. Уян хатан хэрэглээ Эцэг эхчүүд нь дээрх тэтгэмжийг хослуулсан маягаар чөлөө, тэтгэмжийг сонгох боломжтой. Үндсэн болон нэмэлт тэтгэмж авагчид нь долоо хоногт 30 хүртэлх (2021 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн 32 хүртэлх) цагийн ажил хийх боломжтой. Энэ тохиолдолд тэд зөвхөн алдсан орлогыг нөхөх эцэг эхийн тэтгэмжийг авна: Өөрөөр хэлбэл, хэрвээ эцэг эсхүл эх чөлөө авахын өмнө долоо хоногт, жишээлэхэд 40 цаг ажилладаг байсан гэж бодвол чөлөө авснаар ажлаа үргэлжлүүлэн хийх боловч долоо хоногт 30 цаг ажилласан гэж үзвэл, ийнхүү ажилласан ажлын орлогоосоо гадна өмнө олж байсан орлогын зөрүүний 65 хувийг (доогуур орлоготой бол 67-100 хувь) авах юм. Эцэг эх хоёул нэгэн зэрэг чөлөө авах эрхтэй тул тэд эцэг эхийн чөлөөгөө хамгийн ихдээ гурван удаа (үүнээс олон удаа авах нь ажил олгогч зөвшөөрөх эсэхээс шалтгаална) таслан авахаар хуваарилж болно. Гэхдээ хүүхэд нэгэнт 14-өөс дээш сартай болж эцэг эх нь хоёул эцэг эхийн чөлөөний тэтгэмжээ аваад дууссан бол чөлөө авч болох хугацаа261 хараахан дуусаагүй байсан ч эцэг эхийн чөлөөг шинээр дахин авах боломжгүй. Эцэг эхийн чөлөө, тэтгэмжийн бодлогын бүс нутаг болон орон нутаг дахь ялгаа Эцэг эхийн чөлөөний тухай хууль бол холбооны түвшний хууль юм. Гэхдээ хоёр муж улсад (Бавари, Саксон) гачигдлыг судлан тогтоож үндэслэл бүхий байна гэж үзвэл (means-tested) төрөөс эцэг эхийн тусгайлсан тэтгэмжийг (Landeserziehungseld) олгодог. Энэ тэтгэмжийг гурван жил хүртэлх хугацаагаар олгож болох ба хүүхэд бүрт сарын €150-€300 тэтгэмж олгоно. Тавигдах шаардлага Эцэг эхийн чөлөө (Elternzeit): хүүхдээ төрөх үед ажил орлоготой байсан бүх эцэг эхчүүд. Эцэг эхийн чөлөөтэй байх үедээ эцэг эхчүүд долоо хоногт 30-(2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 32)-аас илүү цагаар ажил хийхгүй. 261 Ковид-19 цар тахлын үеийн “стратегийн дэд бүтэц”-д хамаарах ажил эрхэлдэг (тухайлбал, “системийн чухал албан тушаалын ажил эрхэлдэг) эцэг эхчүүд нь 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд авахыг хүсч байсан Эцэг эхийн чөлөөний тэтгэмжийн саруудаа хямрал өнгөрөх хүртэл хойшлуулах эрхтэй. Дараа нь хүүхэд нь 14-өөс дээш сартай болсон ч үндсэн Эцэг эхийн тэтгэмжээ авч болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw