Судалгааны эмхэтгэл-боть 37

240 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 240 хүүхэдтэй, эсхүл 6-аас доош насны 3 ба түүнээс олон хүүхэдтэй бол тэтгэмжийн хэмжээг 10% өсгөнө (хамгийн багадаа 75 Евро). Чөлөөний хугацаа  Хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх жилийн чөлөө олгох ба үүнээс 24 сарыг нь хүүхдийг 8 нас хүртэлх хугацааны дотор эцэг, эхийн аль аль нь авч болно. Энэ нь хувь хүний эрх бөгөөд бусдад шилжүүлэх боломжгүй. Эцэг, эхийн ажлын байраа хадгалах эрхийг энэ хугацаанд баталгаажуулан хамгаалсан байдаг. Тэтгэмж ба санхүүжилт  Хэрвээ тухайн эх, эсхүл эцэг бүтэн, эсхүл хагас цагаар чөлөө авсан бол түүнд орлогоос нь хамааруулан тэтгэмж тогтоон олгоно. Эцэг, эхчүүд Basiselterngeld, ElterngeldPlus хэмээх хоёр төрлийн тэтгэмжээс сонгож (эсхүл дараалуулан хослуулж) болно. Үндсэн тэтгэмж /Basiselterngeld/ Нэмэлт тэтгэмж /ElterngeldPlus/ o Хэрвээ эцэг, эх хүүхдээ асрах чөлөө авсан бол өмнө нь олж байсан орлогын зохих хувийг нөхөн олгоно. o Төрөхөөс өмнө ажил эрхэлж байгаагүй эцэг эхчүүд сард багадаа €300 тэтгэмж авна. o Хүүхэд төрснөөс хойш 12 (нэмэлт хоёр) сарын хугацаанд тэтгэмж олгоно. o Орлого нөхөх хувь: өмнөх жилийн цэвэр орлогын257 65 хувийг258 , хамгийн багадаа сард €300, хамгийн ихдээ сард €1,800 олгоно. o Тэтгэмж авах уян хатан нөхцөл: эцэг эхчүүд хагас цагаар (долоо хоногт 30 цаг хүртэлх хугацаагаар)259 ажиллаж болно. o Хүүхэд төрсний дараах албан журмын 8 долоо хоногийн хугацаанд олгосон төрсний чөлөөний тэтгэмжийг хасч тооцвол ажил эрхэлдэг эхчүүдэд олгох энэхүү тэтгэмжийн хугацаа 10 (ганц бие эхчүүдийн хувьд 12) сар байна. o Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ асрах зорилгоор ажил эрхлэх цагаа багасгасан бол тэдний орлогын алдагдсан хувь хэмжээг нөхнө. o Хугацаа: 24 (нэмэлт 4) сарын хугацаанд олгох ба хүүхэд төрсний дараах эхний хоёр жилийн дотор олгоно. o Хамтын бонус (Partnerschaftsbonus): хэрвээ эцэг эх хоёул хамгийн багадаа дараалсан 4 сарын туршид долоо хоногт 25-30260 цаг буюу хагас цагаар ажилласан бол 4 сарын хугацаанд бонус тэтгэмж олгоно. o Орлогыг нөхөн олгох хувь хэмжээ: хагас цагаар ажилласнаар алдсан орлогыг нөхөх үүднээс өнгөрсөн жилийн цэвэр орлогын 65 хувьтай тэнцэхүйц тэтгэмж олгоно. Elterngeld тэтгэмжийн 50 хувь, тухайлбал энэ нь €150-аас €900 хооронд байна. o Хүүхэд төрсний дараах албан журмын 8 долоо хоногийн хугацаанд олгосон төрсний чөлөөний тэтгэмжийг хасч, бодит хугацааг тооцож үзэхэд ажил эрхэлдэг эхчүүдэд олгох энэхүү тэтгэмжийн хугацаа 22 сар байна. Эцэг эхийн чөлөөний эрхийг хувь хүний эрх гэж үздэг бөгөөд эцэг эх хоёулаа энэхүү чөлөөний тэтгэмжийг нэгэн зэрэг авч болно. 257 Цэвэр орлого гэдэг нь тухайн хүний өмнөх нийт орлогоос тогтсон нийгмийн даатгалын хувийг хасч тооцсоныг хэлнэ. 258 Өмнөх цэвэр орлого нь сард €1,000-аас €1,240 хооронд байсан эцэг, эхчүүд 67 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэмж, харин сарын орлого нь €1,240 буюу түүнээс дээш байсан бол 65 хувьтай тэнцэх тэтгэмж гэхчлэн сард хамгийн ихдээ €1,800 хүртэлх хэмжээний эцэг эхийн (Elterngeld) тэтгэмж авна. Тэгвэл сарын цэвэр орлого нь €1,000 бага эцэг, эхчүүдийн хувьд өсгөж бодсон хэмжээгээр тэтгэмж авна: Сарын цэвэр орлогын €1,000 -аас дутаж буй €2 тутамд өсгөж бодохоор, тэдний эцэг, эхийн тэтгэмж 0,1 хувиар өснө. Сарын цэвэр орлого €1,240-өөс дээш эцэг эхчүүдийн орлогын нөхөх хувийг бууруулж тооцно: энэхүү хэмжээнээс давж гарсан €2 тутамд бууруулахаар тэдний тэтгэмж 0,1 хувиар буурах ба хамгийн багадаа 65 хувьтай тэнцэхүйц байхаар тооцогдоно. Чөлөөтэй байгаа боловч тэрхүү чөлөөтэй хугацаандаа хагас цагаар ажиллаж буй эцэг эхчүүдийн орлогын нөхөх тэтгэмжийн хувь хэмжээ нь төрөхийн өмнөх жилийн цэвэр орлого ба төрсний дараах одоогийн орлогын хоорондох зөрүүний 65 хувь байна.) 259 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн долоо хоногт 32 цаг болгож нэмсэн. 260 2021 оны 9 дүгээр сарын 01-нээс эхлэн долоо хоногт хагас цагаар ажиллах зөвшөөрөгдсөн цаг 24-32 болж өөрчлөгдсөн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw