239 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 239 Сарын орлого нь €390-аас бага эхчүүдийн тэтгэмжийг дан ганц эрүүл мэндийн даатгалаас өмнөх орлоготой нь дүйцүүлэн олгоно. Ажилгүйдлийн тэтгэмж авдаг эхчүүд ч мөн адил жирэмсний болон төрсний чөлөөний тэтгэмжинд хамрагдах ба эрүүл мэндийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмжтэй дүйцэх хэмжээгээр авах боломжтой. Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон ажилгүй эмэгтэйчүүд хэрвээ нийтийн эрүүл мэндийн даатгал төлдөггүй бол жирэмсний болон төрсний чөлөөний тэтгэмжинд хамрагдахгүй. Гэхдээ тэд улсын нийгмийн хамгаалал (даатгалаас)-аас сарын €210 хүртэлх хэмжээний тэтгэмж авах өргөдлийг гаргах боломжтой. Эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлэх хүртлээ өөрөө зөвшөөрвөл, мөн эрүүл мэндийн асуудалгүй бол цалинтай ажил хийх, эсхүл сурч боловсрох үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно. Гэхдээ эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагад үндэслэн төрсний дараах чөлөөний хугацаанд цалинтай ажил хийхийг үндсэндээ зөвшөөрдөггүй. Зөвхөн ураг нь зулбасан эмэгтэйчүүд л өөрөө шийдсэн бөгөөд эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй бол 2 долоо хоногийн дараа ажлаа үргэлжлүүлэн хийж болно. Тавигдах шаардлага Герман улсад оршин суух эсхүл ажил эрхлэх гэрээний шаардлагуудыг хангасан дараах эмэгтэйчүүд энэхүү тэтгэмжинд хамрагдана: o Бүх эмэгтэй ажил эрхлэгчид. Үүнд хагас цагаар ажиллагсад болон албан журмын нийгмийн даатгалд хамрагдахааргүй (сард €450-аас бага орлого олдог) орлоготой эмэгтэйчүүд хамаарна. o Оюутан, сурагчид o Эмэгтэй сайн дурын ажилтнууд (нийгмийн эсхүл экологийн сайн дурын) o Хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд o Орогнол хүсэгчид Оюутан, сурагч, сайн дурын ажил эрхэлдэг эмэгтэйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ба орогнол хүсэгчид нь (гэр бүлийн эсхүл хувийн даатгалаар хамгаалагдсан тохиолдолд) жирэмсний болон төрсний чөлөөний хамгийн бага тэтгэмж буюу ихдээ €210 авна. Зарим тодорхой нөхцөлд (тухайлбал, эцэг, эх нас барах эсхүл ужиг өвдсөн) шинэ төрсөн хүүхэдтэй хамт амьдарч асран хамгаалж буй өөр бусад асран хамгаалагчид нь уг тэтгэмжийг авч болно. Эцэг эхийн чөлөө, тэтгэмж ба ажил эрхлэлтийн талаарх зохицуулалт Энэхүү асуудлыг “Эцэг эхийн чөлөө ба тэтгэмжийн тухай” хуулиар зохицуулсан байдаг. Германд ажил эрхлэгчид шинээр төрсөн болон үрчлэн авсан хүүхдээ асрах чөлөөг хүүхдийг 3 нас хүртэл буюу 3 хүртэлх жилийн хугацаатайгаар авах эрхтэй бөгөөд үүнийг эцэг эхийн чөлөө гэж нэрлэнэ. Энэхүү чөлөөг эцэг эх хоёул хамт нэгэн зэрэг авах, эсхүл тус тусдаа авах боломжтой. Мөн түүнчлэн эцэг эхийн чөлөөтэй байх хугацаандаа эцэг, эхчүүд долоо хоногт 30 хүртэлх цагаар ажиллах боломжтой. Үүнээс гадна 2015 оны 7 дугаар сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүдийн эцэг эхчүүд “Эцэг эхийн нэмэлт тэтгэлэг” (Parental Allowance Plus) авах боломжтой болжээ. Энэ нь 24 хүртэлх сарын хугацаатай, эсхүл эцэг эх хоёул хамтдаа нэгэн зэрэг эцэг эхийн чөлөөг авсан бол 28 сар хүртэлх хугацаатай олгодог тэтгэлэг юм. Эцэг эхийн чөлөөний 12 сарын (хэрвээ эцэг эх хоёул зэрэг чөлөө авсан бол 14 сарын) хугацаанд, ажилтны сарын дундаж орлогын 67% буюу 300 Еврогоос багагүй, 1,800 Евро хүртэлх хэмжээний тэтгэмжийг төрөөс олгоно. Хэрвээ ажилтнууд 3-аас доош насны 2
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw