Судалгааны эмхэтгэл-боть 37

237 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 237 Албан бус эдийн засагт ажилладаг эмэгтэйчүүдийг тэтгэмжид хамруулах стратегийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс:  Ажил олгогч дангаараа хариуцдаг тогтолцооноос татгалзаж, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг үндэснийхээ нийгмийн даатгалын тогтолцоонд хамааруулахыг зорих нь зүйтэй. Нийгмийн даатгал болон халамжийн хөтөлбөрүүдийг хослуулан хэрэгжүүлбэл шимтгэл төлөх боломж хязгаарлагдмал ажилчдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулахад тус дөхөм болно.  Өмнө хамрагдахгүй байсан категорын ажилчдыг хамруулах боломжийг зөвхөн хууль эрх зүйн орчны хувьд нээгээд зогсохгүй практикт тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатай.  Албан бус эдийн засагт ажиллагчид ихэнх тохиолдолд тогтмол бус, бага орлоготойг харгалзан шимтгэл төлөх чадавхад нь тохирсон зохицуулалтыг нийгмийн даатгалын системд суулгах хэрэгтэй. Мөн тэдний эрүүл мэндийн үйлчилгээ, орон байр, хоол тэжээл, тээвэр, хувцас, хүүхдээ асрах буюу бусад олон төрлийн хэрэгцээг нь хангахуйц байх ёстой. Шимтгэлийн хэмжээ болон шимтгэл хураах арга нь уян хатан байж, даатгуулсан ажилтан, ажил олгогчийн хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн байх хэрэгтэй.  Эмэгтэйчүүдийн нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд журмыг хялбаршуулж, төвлөрсөн бус, явуулын үйлчилгээ, цаасгүй бүртгэл зэргийг нэвтрүүлэх нь зүйтэй. Хямд төсөр өртөгтэй, хүртээмжтэй шинэ технологи нэвтрүүлэх нь хамрагдалтыг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй.  Хүүхдээ эмнэлгийн үзлэг болон сургуульд хамруулах нөхцөл тавьдаг мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүдийн хувьд эцэг, эхийн аль аль нь өрх гэрийнхээ тэжээгч, асран халамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайгаас гадна тэтгэмж авагчдад ямар нэгэн дарамт учруулж, нэмэлт зардал гаргуулахгүй байвал зохино.  Амаржсан эхийн хэрэгцээнд нийцсэн бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхдээ шийдвэр гаргахад тэдний төлөөллийг оролцуулдаг, дуу хоолойг нь сонсдог байх хэрэгтэй.  Үндэсний хэмжээний кампанит ажлыг өрнүүлэх нь амаржсан эхийн хэрэгцээ шаардлагыг таниулах, мөн тэдний нийгмийн даатгалд хамруулах эрэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. ХОЁР. БУСАД ОРНУУДЫН ТУРШЛАГА ГЕРМАН УЛС255 Герман Улс нь эхчүүдийг гэртээ хүүхдээ асрах ёстой гэж үздэг уламжлалтай боловч жендэрийн ялгаатай байдалд гүүр болохуйц менежментийг маш амжилттай хийж буй улс юм. 2000-аад оны дунд үеэс эхлэн амаржсан эмэгтэйчүүд эргээд ажил хөдөлмөр эрхлэхийг урамшуулан дэмжсэн хуулиуд батлагдсанаар дээрх тогтсон уламжлалт үзэл бодол өөрчлөгдсөн байна. Тэтгэмж олгох бодлого, тогтолцоо Германд хүүхэд төрүүлсэн эхэд олгох тэтгэмж, чөлөөтэй холбоотой асуудлыг дараах хуулиар зохицуулж байна. Үүнд: - Амаржсан эхийг хамгаалах тухай хууль (Maternity Protection Act) - Эцэг, эхийн тэтгэмж ба чөлөөний тухай хууль (Parental Allowance and Parental Leave Act) - Үндэсний даатгалын журам (National Insurance Regulation) - Тэгш байдлын тухай ерөнхий хууль (General Act on Equal Treatment) 255https://ub-deposit.fernunihagen.de/servlets/MCRFileNodeServlet/mir_derivate_00002197/Koslowski_et_al_Leave_Policies_2021.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw