Судалгааны эмхэтгэл-боть 37

238 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 238 Амаржсан эхийг хамгаалах тухай хуулиар жирэмсэн эхийн төрөхийн өмнөх болон төрсний дараах чөлөө, амралт, тэтгэмж, ажил эрхлэлт зэрэг харилцааг нарийвчлан зохицуулдаг бол Эцэг, эхийн тэтгэмж ба чөлөөний тухай хуулиар хүүхэд төрсний дараа хүүхэд асрах чөлөө болон тэтгэмж олгох, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг тус тус зохицуулдаг байна. 2020 оны 4 дүгээр сараас хойших бодлогын өөрчлөлтүүд Эцэг эхийн чөлөөний тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 01ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Үүнд:  Эцэг эхийн чөлөөний тэтгэмж авах гэр бүлийн жилийн орлогын дээд хэмжээ €500,000 байсныг €300,000 болгож бууруулсан;  Эцэг эхийн чөлөөтэй үедээ ажиллаж болох цагийг долоо хоногт 30 цаг байсныг 32 цаг болгож нэмэгдүүлсэн;  Дутуу төрсөн хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурав хүртэлх сарын нэмэлт чөлөө олгож байхаар болсон (төрөх ёстой хугацаанаасаа 6 долоо хоногийн өмнө төрсөн хүүхдүүдэд 1 сар, 8 долоо хоногийн өмнө төрсөн хүүхдүүдэд 2 сар, 12 долоо хоногийн өмнө төрсөн хүүхдүүдэд 12 долоо хоногийн чөлөөг тус тус олгохоор болсон);  Нэмэлт тэтгэмж (ElterngeldPlus)-ийн шалгуур хангах хугацааг хүүхэд төрснөөс хойш 46 сар байсныг 32 сар болгож бууруулсан. Жирэмсэн болон амаржсан эхийн чөлөө, тэтгэмж, ажил эрхлэлттэй холбоотой зохицуулалт Германд “Амаржсан эхийг хамгаалах тухай” хуулиар зөвхөн ажил эрхэлдэг эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж, чөлөө, ажил эрхлэлтийн асуудлыг зохицуулдаг байсан бол 2018 онд хуулинд өөрчлөлт орж, хамрах хүрээг өргөжүүлж дадлагажигч, оюутнууд, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийг энэ хуулийн зохицуулалтад нэмж хамруулсан. Жирэмсний болон амаржсаны чөлөөний хугацаа (төрөхийн өмнө ба хойно)  Жирэмсний чөлөөний хугацаа 14 долоо хоног байна: төрөхийн өмнө 6 долоо хоног, төрсний дараа 8 долоо хоног байх ба үүнийг заавал олгоно.  Жирэмсний 12 долоо хоногтойгоос эхлэн жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд эхчүүдийг ажлаас халах, ажлын байрны аливаа осол эрсдэлд өртөх, мөн орогнол хүсэгчдийн хувьд албадан гаргах явдлаас тус тус хамгаална.  Ихэр төрөлт, үр зулбах, хүүхэд эрхтэн согог төрөх тохиолдлуудад чөлөөний хугацааг төрсний дараа 12 долоо хоног хүртэл сунгана. Гэхдээ үр зулбасан тохиолдолд төрөхийн дараах чөлөөг олгохгүй. Тэтгэмж болон санхүүжилт  Жирэмсний чөлөөний хугацаанд өмнө нь авч байсан цалин орлогыг нь (төрөхийн өмнөх гурван сарын орлогын дунджаар) ямар нэгэн дээд хязгаарлалтгүйгээр 100 хувь олгоно.  Жирэмсний болон төрсний чөлөөний тэтгэмжийг (Mutterschaftsgeld) эрүүл мэндийн даатгал (өдрийн €13)256 болон ажил олгогчоос төлнө. Хэрвээ эхэд олгох төрөхийн өмнөх орлогын дундаж болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийн хооронд зөрүү гарвал зөрүүг ажил олгогчоос төлнө. Тэтгэмжийн зөрүүг тухайн эхэд ажил олгогч шууд төлөх бөгөөд холбогдох эрүүл мэндийн даатгалын байгууллагаас уг нөхөн төлбөрийг гаргуулж авахаар өргөдлөө гаргана. 256 2006 оноос хойш ажил олгогчид нь эхчүүдийн эрүүл мэндийн даатгалд зориулж түүний нийт цалингийн ойролцоогоор 0,2 хувийн хэмжээтэй тэнцэх (эрүүл мэндийн даатгалаас тогтоосон тодорхой хувийг) хувийг төлдөг болсон байна (Umlageverfahren 2).

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw