Судалгааны эмхэтгэл-боть 37

236 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 236 албан бус эдийн засагт ажилладаг хүмүүсийг хамруулахдаа тэдний болон гэр бүлийнхнийх нь хэрэгцээ, шимтгэл төлөх чадавхыг харгалзан үзэх;  Бизнес болон хөдөлмөр эрхлэлтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, албан эдийн засагт шилжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд боломжийн үнэ өртөгтэй, чанартай хүүхэд асрах болон бусад үйлчилгээг бий болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийг дэмжих. Албан бус эдийн засагт ажилладаг эмэгтэйчүүдийг нийгмийн хамгаалалд амжилттай хамруулсан туршлагаас үзэхэд хууль тогтоомж, хөтөлбөрийн дизайныг боловсруулах, хэрэгжүүлэхдээ эхчүүдийн онцлог хэрэгцээ, нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзсэн байна. Үүнд хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй категорын ажилчид, тухайлбал, гэрийн үйлчлэгч гэх мэт хүмүүсийг тодорхойлж тусгах, хөдөлмөр, нийгмийн хамгаалалд хамруулах зэргээр албан эдийн засагт шилжүүлэх нь зүйтэй гэжээ. Жирэмсэн ба амаржсан эхийн тэтгэмжийн талаар бодлого боловсруулахад анхаарах асуудлууд 2016 онд ОУХБ-аас гаргасан эмэгтэйчүүдийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах талаар зөвлөмжид253 эхчүүдийн орлогын наад захын баталгааг хангахын тулд хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ, тээвэр, хувцас, хүүхдээ асрах болон бусад олон төрлийн хэрэгцээг нь харгалзах ёстой гэжээ. Мөнгөн тэтгэмж нь зөвхөн хүнсний хэрэгцээнээс гадна хүнсний бус зайлшгүй хэрэгцээг хангахуйц хэмжээнд байх нөхцөлд л хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн талаар дэвшүүлсэн зорилтууд хэрэгжих боломжтойг олон судалгаа харуулсан254. Өөрөөр хэлбэл, ядуу болон хоол хүнсний дутагдалтай эмэгтэйчүүдэд зориулсан мөнгөн тэтгэмж нь дан ганц тэдний хоол тэжээлийг сайжруулах бус төрөхийн өмнөх болон дараах үед тухайн эх, хүүхдийн орлогын баталгааг хангахуйц байх ёстой гэсэн үг юм. Тиймээс тэтгэмжийг хүнсний бус зайлшгүй хэрэгцээг хангах төдий бус эмэгтэйчүүд амаржих хүртлээ, эсвэл амаржаад төд удалгүй орлогогүйгээс болж эргээд ажилдаа орохоос өөр аргагүй болох дарамтаас чөлөөлөхүйц хэмжээнд тогтоох нь зүйтэй. Үүний зэрэгцээ мөнгөн тэтгэмжийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ цалинтай ажил, гэрийн цалин хөлсгүй ажил, асаргааны үүргийн хуваарилалтад жендэрийн мэдрэмжтэй хандах шаардлагатай. Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүдийн үндсэн шалгуурт эмэгтэйчүүдийг хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсролыг хариуцсан ганц асран халамжлагч гэж үздэг хэвээр байна. Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг зөвхөн төрсний дараа биш илүү урт хугацаанд авч үзэх шаардлагатай. Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрөөр эх, эцэг хоёулаа гэр бүлээ тэжээгч, халамжлагч гэдгийг хүлээн зөвшөөрч, цалинтай болон цалин хөлсгүй ажил, асран халамжлах үүрэг хариуцлагын уламжлалт хуваарилалтыг эргэн харж, дахин хуваарилахыг дэмжсэн нөхцөл тавих, үйлчилгээ үзүүлэх, мэдлэг ойлголтыг нь сайжруулахыг зорих нь зүйтэй. Хөтөлбөрийг нөхцөлт болгосноор эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, ихэвчлэн маш бага хэмжээтэй олгогддог мөнгөн тэтгэмж авахын тулд илүү дарамт үүрч, нэмэлт зардал төлөх нөхцөлд хүргэж болохгүй. Тэтгэмж хөөцөлдөх нь зардал чирэгдэлтэй байдгаас үүдэн эмэгтэйчүүд сүүлдээ тэтгэмж авч чадахгүйд хүрч болзошгүй юм. 253 Албан бус эдийн засагт ажиллагчдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах нь, Олон улсын хөдөлмөрийн товчоо. 2016. https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---asia/---ro-bangkok/---ilobeijing/documents/publication/wcms_544098.pdf 254Деверюкс, С., 2015: Нийгмийн хамгаалалд болон хоол хүнсээр хангагдах эрхийг хэрэгжүүлэх нь. Нийгмийн хамгааллын суурь түвшний хүнсний аюулгүй байдал, бүх нийтээр зохистой хоол хүнсээр хангагдах эрхийг хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмэр (Женев: ОУХБ).

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw