235 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 235 Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-аас гаргасан албан бус эдийн засагт ажиллагсдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах зөвлөмж 2016 онд ОУХБ-аас албан бус эдийн засгийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах талаар зөвлөмж гаргасан252 ба учир нь дэлхий дахинаа хөдөлмөр эрхэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 28 хувь нь л жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой байгаа бөгөөд тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа эхчүүдийн дийлэнх нь албан бус эдийн засгийн секторт хамаарч байна гэжээ. Эхчүүдийн хамгааллын тухай 183 дугаар конвенц, түүнийг дагалдан гарсан 191 дүгээр зөвлөмж, Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай 202 дугаар зөвлөмж, Албан бус хэвшлээс албан эдийн засагт шилжих тухай 204 дүгээр зөвлөмж зэрэг ОУХБ-ын удирдамжид эхчүүдийн хамгааллыг өргөжүүлж албан бус эдийн засгийн салбарт ажиллагсдыг хамруулах талаар тусгасан байдаг. ОУХБ-ын албан бус хэвшлээс албан эдийн засагт шилжих тухай 204 дүгээр зөвлөмжид эхчүүдийг хамгааллын хөтөлбөрт албан бус эдийн засагт ажилладаг эхчүүд хамрагдахгүй байгааг онцгойлон анхаарч “нийгмийн хамгаалал, түүний дотор эхчүүдийн хамгааллын хамрах хүрээг аажмаар өргөжүүлж, албан бус эдийн засагт ажилладаг эхчүүдийг бүрэн хамруулах асуудлыг хуульчлах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах”-ыг гишүүн орнууддаа зөвлөсөн байна. Улс орнуудын засгийн газрыг жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, албан эдийн засагт шилжих боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хүүхэд асрах болон бусад үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэж уг зөвлөмжийн 21 дэх хэсэгт оруулжээ. Ажил олгогчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж, амралтын зардлыг бүрэн болон хэсэгчлэн хариуцдагтай холбоотой хэд хэдэн асуудлууд үүсдэг. Тухуайлбал, хууль тогтоомж нь хэрэгждэггүй, ажил олгогчийн хүлээсэн үүрэг хариуцлагын хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавьж чаддаггүй орнуудад ажил олгогчдод эхчүүдийг хамгаалах асуудлыг бүрэн буюу хэсэгчлэн хариуцуулж орхих нь тун эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийг ажилд авах, тогтвортой ажиллуулах, дэмжих сонирхлыг нь бууруулж болзошгүй учраас эхчүүдийн хамгааллыг дан ганц ажил олгогчдод хариуцуулах нь буруу гэдгийг ОУХБ-ын 183 дугаар конвенцод тодорхой дурдсан байна. Үүнээс гадна доорх зөвлөмжүүдэд албан бус эдийн засагт ажиллаж буй эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн талаар тусгасан байна. Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай зөвлөмж, 2012 (No.202) Эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, түүний дотор эхэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг бүх нийтэд хүргэх. Өвчлөх, ажилгүй болох, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг шалтгаанаар хангалттай орлого олох боломжгүй байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийг амьжиргааны доод түвшинг хангахуйц хэмжээний орлогын суурь баталгаатай болгох. Албан бус хэвшлээс албан эдийн засагт шилжих тухай зөвлөмж, 2015 (No.204) Нийгмийн болон эхчүүдийн хамгаалал, хөдөлмөрийн зохистой нөхцөл, цалингийн доод хэмжээний зохицуулалтад албан бус эдийн засагт ажилладаг эхчүүдийг аажим хамруулан хуульчлах, хэрэгжилтийг нь хангах; Үндэсний нийгмийн хамгааллын суурь түвшинг тогтоох, нийгмийн даатгалыг өргөжүүлж 252 Албан бус эдийн засагт ажиллагчдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах нь, Олон улсын хөдөлмөрийн товчоо. 2016. https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---asia/---ro-bangkok/---ilobeijing/documents/publication/wcms_544098.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw