Судалгааны эмхэтгэл-боть 37

234 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 234 Эх эцэгт хүүхэд асрах цалинтай чөлөө олгох бодлогын судалгааны тойм Олон улсад хүүхдээ асрах эх эцэгт чөлөө олгох асуудлаар бодлогын судалгаа хийдэг Олон Улсын нэгдсэн сүлжээ (The International Network on Leave Policies and Research) байдаг ба Венийн Их Сургуулийн санаачилгаар 2004 онд байгуулагдаж, үүнд одоогоор дэлхийн 47 орны энэ асуудлаар мэргэшсэн 60 гаруй мэргэжилтнүүд нэгдээд байна. Уг байгууллагын гишүүд эх, эцгүүдэд олгох халамж тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, жендэрийн асуудлаар харилцан санал бодлоо солилцон, хамтран ажилладаг. Гишүүд жил бүр семинар зохион байгуулахаас гадна бодлогын тойм гаргадаг. Энэхүү тойм нь дэлхийн өнцөг булан бүрт хэрэгжиж буй эх эцэгт тэтгэмж, чөлөө олгох бодлогын шинэчлэлд хувь нэмрээ оруулдаг бөгөөд 2021 оны тоймд нийт 47 орны бодлогын тойм багтсан байна.250 Уг тойм судалгаанд дурдсанаар, олон улс орнууд жирэмсний болон амаржсаны чөлөө олгохдоо орлогын хэмжээнд дүйцүүлж тэтгэмжийн дээд хязгаарыг тогтоодог байна. Харин жирэмсний болон амаржсантай холбогдуулан хууль ёсны цалинтай чөлөө авах эрхгүй орнуудын нэг нь АНУ бөгөөд зөвхөн 50 ба түүнээс дээш ажилтантай компанид ажилладаг эхчүүдэд чөлөө олгодог бөгөөд 2021 онд бүх ажилчдад 12 долоо хоногийн гэр бүлийн цалинтай чөлөө олгох нэмэлт өөрчлөлтийг санаачилсан байна. 251 Харин Австрали, Исланд, Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швед улсуудад эмэгтэйчүүдийг төрөх үед болон төрсний дараа цалинтай чөлөө олгодог ба "эцэг эхийн чөлөө" гэсэн ерөнхий нэршилтэй байдаг тул хүүхдийн эцэг нь ч мөн адил эхийг орлон авах боломжтой байдаг. Улс орнуудад төрсний дараах жирэмсний амралтын хугацаа хэдэн долоо хоногоос 12 сар хүртэл үргэлжилдэг. Зарим улс оронд ихэр төрөлт, хүндрэлтэй төрөлт, эмнэлгийн заалттай төрөлт тохиолдсон бол эхэд илүү олон хоногоор цалинтай чөлөө олгох зохицуулалттай байна. Болгар, Чили, Хорват, Чех, Израил, Польш, Серби, Их Британи зэрэг орнуудад уян хатан чөлөө олгох бодлого баримталдаг ба эхчүүд амралтын хугацаанаасаа тодорхой хэмжээгээр эцэгт шилжүүлэх боломжтой байдаг. Харин Бүгд Найрамдах Словак улсад зөвхөн амаржсаны тэтгэмжийг эцгүүдэд шилжүүлэх боломжтой. Дэлхийн улс орнуудад эхэд чөлөө олгох бодлогын 2 янзын чиг хандлага байна. 1. Хамгийн өргөн тархсан хандлага нь ‘Жирэмсний амралт’ гэх уламжлалт ойлголт бөгөөд энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан жирэмслэлтийн явц, төрөлтийн эхний саруудтай холбоотой эрүүл мэнд, халамжийн арга хэмжээ юм. Энэхүү хандлагаар бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хугацаанд чөлөө авах эрхтэй байдаг. 2. Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа хандлага бол эмэгтэйчүүд төрсний дараа өөрийн биеэр амрахаас гадна ямар нэгэн зайлшгүй шалтгаан нэрлэхгүйгээр амралтын хоногоо хэсэгчлэн эцэгт нь шилжүүлэх боломжтой чөлөө юм. Тухайлбал, Исландад 12 сарын цалинтай чөлөөг олгодог ба эцэг эхэд тус бүр зургаан сар ногддог. Үүнээс эцэг эх нь зургаан долоо хоногийг өөр хоорондоо шилжүүлэх боломжтой байдаг. Исландын энэ загвараар эмэгтэйг төрсний дараа хоёр долоо хоног заавал чөлөө олгох ба төрөхийн хүндрэлтэй байсан бол энэ чөлөөг сунгах боломжтой. Үүнтэй адил хандлагатай бусад оронд Шинэ Зеланд, Норвеги, Португал, Швед орж байна. 250 Koslowski, A., Blum, S., Dobrotić , I., Kaufman, G. and Moss, P. (2021) International Review of Leave Policies and Research 2021. Available at: http://www.leavenetwork.org/lp_and_r_reports/ 251 https://www.cnbc.com/2021/04/28/paid-leave-of-up-to-4000-a-month-for-12-weeks-part-of-biden-proposal.html

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw