Судалгааны эмхэтгэл-боть 37

233 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 233 191-р зөвлөмжийг дагалдуулан гаргасан. ОУХБ-ын бусад олон конвенцууд эхчүүдийг хамгаалах асуудлыг шууд болон шууд бусаар хөндсөн байдаг. Тухайлбал гэр бүлийн хариуцлагын тухай конвенц (No156, 1981), Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай конвенц (No155, 1981), Гэрийн ажил эрхэлдэг хүмүүсийн тухай конвенц (No 189, 2011) гэх мэт орно.247 Үүнээс Монгол Улсад эхчүүдийг хамгаалах тухай ОУХБ-ын 103 дугаар конвенцыг одоогоор батлаад байна.248 Энэхүү конвенцын 3-р зүйлд жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөө олгох талаар, 4-р зүйлд жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд байгаа эмэгтэйд мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж олгох талаар, 5-р зүйлд хүүхдээ хөхүүлэх зорилгоор ажлаас завсарлах эрхийн талаар, 6-р зүйлд жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд буй эмэгтэйг халах тухай шийдвэр гаргах нь хууль бус байх талаар заасан байна. Харин 183-р конвенц нь эхчүүдийг хамгаалах талаар гарсан хамгийн сүүлийн конвенц ба тухайн улсын хууль тогтоомжийн дагуу мөнгөн тэтгэмжийг албан журмаар олгох бөгөөд нийгмийн даатгал, улсын төсөв, эсвэл бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн олгохыг зөвлөсөн. Мөн жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байгаа эхэд олгох тэтгэмж нь эхийн өөрийнх нь болон хүүхдийнх нь эрүүл мэндэд зохистой нөхцөлийг бүрдүүлэх, амьжиргааны түвшинг нь алдагдуулахааргүй байх ёстой бөгөөд цалингийн гуравны хоёроос багагүй байна гэж заасан байна. Энэхүү конвенцод жирэмсэн эх, хөхүүл эх нь өөрийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд хортой гэж үзсэн ажлыг хийх үүрэг хүлээхгүй байх, жирэмслэлт болон төрөлтөөс үүдэлтэй ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зохицуулалт бүхий хууль батлахыг улс орнуудаас шаарддаг. Жирэмслэлт, төрөлт, хүүхэд асран сувилахтай холбоотойгоор ажилтныг жирэмсний амралтаа авч байх хооронд эсвэл ажилдаа буцаж ирсний дараа ажил олгогч ажлаас халахыг хориглоно. Ажилдаа буцаж орсон эмэгтэйчүүдийг өмнөхтэй нь ижил албан тушаалд эсвэл ижил хэмжээгээр цалинжуулах албан тушаалд томилох ёстой. Түүнчлэн хүүхдээ хөхүүлэхийн тулд эмэгтэй хүн өдөр бүр нэг эсвэл хэд хэдэн удаа завсарлах эрхтэй байх, эсхүл ажлын цагийг богиносгох шаардлагатай гэж заасан байна.249 Эхчүүдийг хамгаалах тухай конвенцын жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой онцлох заалтууд, 2000 (No.183)  Нийт 14, үүнээс долоо хоногоос доошгүй хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт эдлэх эрхтэй байна. (эсвэл 191 дүгээр зөвлөмжид заасны дагуу 18)  Жирэмсний болон төрсний дараах амралтын хугацаанд олгох мөнгөн тэтгэмж нь эмэгтэйчүүд өөрсдөө болон хүүхдээ эрүүл саруул, зохистой түвшинд амьдрахад хүрэлцэхүйц хэмжээнд байна.  Тэтгэмж нь тухайн эмэгтэйн өмнө авч байсан цалин хөлсний гуравны хоёроос багагүй (буюу түүнтэй дүйцэхүйц) (эсвэл 191 дүгээр зөвлөмжид заасны дагуу цалин хөлсийг бүрэн нөхөхүйц) хэмжээтэй байна.  Тэтгэмжийг зөвхөн ажил олгогчид хариуцуулаад орхилгүй албан журмын нийгмийн даатгал, эсвэл улсын төсвөөс олгодог байх.  Үндэсний хууль тогтоомжийн дагуу цалин орлогоос хамааралтай тэтгэмж авах эрх үүсэхгүй байгаа эмэгтэйчүүдэд нийгмийн халамжийн сангаас зохих тэтгэмж олгох.  Эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түүний дотор жирэмсэн үе, төрөх үе, төрсний дараах үеийн эмнэлгийн тусламж үзүүлэх, шаардлагатай бол хэвтүүлэн эмчлэх. 247 https://www.gifa.org/wp-content/uploads/2017/01/Intro-Maternity-Protection-Legislation-Worldwide-1.pdf 248Монгол улсын олон улсын гэрээ. Эхчүүдийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар конвенц (хянаж өөрчилсөн) https://www.legalinfo.mn/law/details/1192 249https://www.ilo.org/global/standards/subjects-covered-by-international-labour-standards/maternity-protection/lang-- en/index.htm

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw