232 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 232 СУДАЛГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ НЭГ. ЖИРЭМСЭН БОЛОН АМАРЖСАН ЭХЭД ТЭТГЭМЖ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧИГ, ЗӨВЛӨМЖҮҮД Хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцуудаар эхчүүдийн эрхийг баталгаажуулсан байдаг.246 Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйлд “Эх, нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй”, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10-ын 10.2 дугаар зүйлд “Эхчүүдийг хүүхэд төрүүлэхийн өмнөх болон дараах тодорхой хугацаанд онцгойлон хамгаална. Ажил хийж байгаад хүүхэд төрүүлсэн эхчүүдэд энэ хугацаанд цалинтай чөлөө, нийгмийн хамгааллын зохих тэтгэмжийг олгох ёстой” гэж заасан бол Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын удиртгал хэсгийн 11-ийн 11.2 дугаар зүйлд эхчүүд хамгаалагдах, түүний дотор ялгаварлан гадуурхагдахгүй байх, цалинтай чөлөө авах эрх, хүүхдээ асрах боломжоор хангагдах эрхийг хүний чухал эрх хэмээн онцолсон байна. Мөн нийгмийн хамгааллын тухай 1952 оны 102 дугаар конвенц ба Эхчүүдийг хамгаалах тухай 2000 оны 183 дугаар конвенцод гишүүн орнууд үндэснийхээ түвшинд эхчүүдийн зохистой хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд баримтлах олон талт бодлогын хүрээг тодорхойлсон байдаг. Энэхүү конвенц нь хөдөлмөр эрхэлж байгаа нийт эмэгтэйчүүд болон албан бус секторт ажилладаг эмэгтэйчүүдэд ялгаваргүй үйлчилнэ. Ингэхдээ үндэсний хууль тогтоомжийн дагуу эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгохдоо нийгмийн даатгал, улсын төсөв, эсвэл бусад аргаар санхүүжүүлэн албан журмаар олгох нь зүйтэй хэмээн зөвлөсөн. Эхчүүдийг хамгаалах тухай 2000 оны 183 дугаар конвенцийн хэрэгжилтийн талаарх ОУХБ-аас гаргасан судалгааны тайланд тэмдэглэснээр, судалгаанд хамрагдсан 185 орны хоёроос бусад нь жирэмсний болон амаржсаны чөлөөтэй хугацаанд тэтгэмж буюу цалин олгодог, мэдээллээ өгсөн 155 орны 80 гаруй хувь нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой зохицуулалт бий болгосон, 43 орон “жирэмсэн”, эсвэл “жирэмсэн буюу амаржсан” гэсэн үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байна. Конвенцын гол заалтуудыг хэрэгжүүлж байгаа орнуудын тоо нэмэгдэж байгаа хэдий ч эхчүүдийг хамгаалах хөтөлбөрт хамрагдахгүй байгаа эхчүүд ч байсаар байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас (ОУХБ) гаргасан Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай 2012 оны 202 дугаар зөвлөмжид улс орнууд нийгмийн хамгааллын суурь түвшинг нийгмийн хамгааллын цогц тогтолцооныхоо нэгэн хэсэг болгож бүрдүүлэхээр заасан. Нийгмийн хамгааллын эдгээр суурь баталгаанд наад зах нь нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүний дотор эхэд үзүүлэх тусламж үйлчилгээ, бүх эмэгтэйчүүд жирэмслэх буюу амаржих үедээ амьжиргааны доод түвшнийг хангахуйц суурь орлогоор хангагдах зэрэг баталгаа орно. Энэ нь “нэр төртэй амьдрах боломж бүрдүүлэх” ёстой гэж 8 дахь хэсэгт заасны дагуу эхчүүдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зардал гаргаснаас санхүүгийн хүндрэлд орох, ядууралд өртөхөөс сэргийлэх ач холбогдолтой заалт юм. Эхчүүдийг хамгаалах тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-ын конвенц Дэлхийн 195 орны ихэнх улсад жирэмсний ба амаржсаны тэтгэмжийг хуульчилсан байдаг бөгөөд зарим нь 19-р зууны сүүлчээр батлагдсан байдаг бол цөөн хэдэн улс энэ харилцааг зохицуулсан тусгайлсан хуульгүй байна. Энэ асуудлаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) анх 1919 онд эхчүүдийг хамгаалах 3-р конвенцыг баталсан. Түүнээс хойш ОУХБ-аас ажлын байранд эхчүүдийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж 1952 оны 103-р конвенц, 2000 оны 183-р конвенцыг баталсаны дээр, 1952 оны 95-р зөвлөмж, 2000 оны 246 Албан бус эдийн засагт ажиллагчдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах нь, Олон улсын хөдөлмөрийн товчоо. 2016. https://www.ilo.org/wcmsp5/groups/public/---asia/---ro-bangkok/---ilobeijing/documents/publication/wcms_544098.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw