Судалгааны эмхэтгэл-боть 37

231 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 231 -Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын туха хууль (Act of Gender Equality in Employment) -Хөдөлмөр эрхлэлтийн даатгалын тухай хууль (Employment Insurance Act) -Эцэг эхэд хүүхэд асарсны цалингүй чөлөө олгох журам (Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children) зэрэг актуудаар зохицуулж байна. хамгаалал болон даатгалын бүхий л үйл ажиллагааг хариуцдаг байна. 2 сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн бол 5 хоног амрах эрхтэй. Хүүхэд асрах чөлөө- 6 сараас дээш ажилласан эхнэр, нөхөр 3аас доош насны хүүхэдтэй бол 2 жилийн хугацаанаас хэтрэхгүй хүүхэд асрах чөлөө авч болно. 2оос дээш хүүхэдтэй бол нэг дор тооцох бөгөөд хамгийн бага хүүхдийн 2 жилээр хязгаарлагдана. Эцэг эхийн амралтын тэтгэмж- хүүхэд асрах чөлөө авахаас өмнө даатгуулагчийн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг сар бүр авна. 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг авна. Олон хүүхэд төрүүлсэн тохиолдолд төлбөрийг хувь тэнцүүлэн нэмэгдүүлнэ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн жендэрийн тэгш байдлын тухай хууль (Act of Gender Equality in Employment)-ийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан Хүүхэд өсгөсний эцэг эхийн цалингүй чөлөө олгох журам (Regulations for Implementing Unpaid Parental Leave for Raising Children)–ын дагуу шаардлагаар тэтгэмж, чөлөө олгож байна. Монгол Улс Монгол Улсын хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой харилцааг дараах хууль тогтоомжоор зохицуулж байна: 1. Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) 2. Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) 3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он) 4. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) 5. Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) Жирэмсэн болон амаржсан эхэд олгох тэтгэмжийг нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлдэг. Жирэмсэн эмэгтэй болон эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхийг дэмжих, тэдний эрхийг хамгаалах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулиар жирэмсний чөлөөтэй байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хадгалах, мөн өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулахыг хориглосон байна. Мөн хүүхдээ асарсны тэтгэмжийг зөвхөн эхэд олгодог байсныг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул 2021 оны 5 дугаар сараас эхлэн 03 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэгт тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. 1. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд; Ихэр хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сар 20 хоногийн хугацаанд. 2. Жирэмсэн эхийн тэтгэмж Жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл хугацаанд (40.000 төгрөг) 3. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэг (50.000 төгрөг) 3.Ихэр хүүхдийн тэтгэмж ихэр хүүхэдтэй бол тус бүрт 1,0 сая төгрөгийг 1 удаа тус тус олгоно. Нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг: 1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх; 2.тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол; 3.Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эх тус тус тэтгэмж авах эрхтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw