Судалгааны эмхэтгэл-боть 37

229 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 229 Хүснэгт 1. Судалгаанд авагдсан орнуудын мэдээллийн харьцуулалт Улсын нэр Эрх зүйн зохицуулалт Тэтгэмж олгох бодлого, тогтолцоо Тэтгэмж олгох хугацаа Шаардлага шалгуур үзүүлэлт Герман Германд хүүхэд төрүүлсэн эхэд олгох чөлөө, тэтгэмжтэй холбоотой асуудлыг дараах хуулиар зохицуулж байна. Үүнд: -Амаржсан эхийг хамгаалах тухай хууль (Maternity Protection Act) -Эцэг, эхийн тэтгэмж ба чөлөөний тухай хууль (Parental Allowance and Parental Leave Act) -Үндэсний даатгалын журам (National Insurance Regulation) -Тэгш байдлын тухай ерөнхий хууль (General Act on Equal Treatment) Амаржсан эхийг хамгаалах тухай хуулиар ажил эрхэлдэг эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж, чөлөө, ажил эрхлэлтийн асуудлыг зохицуулдаг ба 2018 онд уг хуулинд өөрчлөлт орж, хамрах хүрээг өргөжүүлж дадлагажигч, оюутнууд, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийг энэ хуулийн зохицуулалтад хамруулсан. Төрсний дараах тэтгэмж: 14 долоо хоног байна: төрөхийн өмнө 6 долоо хоног, төрсний дараа 8 долоо хоног байна. Үүнд, төрсний дараах 8 долоо хоногийн чөлөө нь заавал олгох ёстой чөлөө юм. Эцэг эхийн тэтгэмж: Үндсэн болон нэмэлт гэсэн 2 төрлийн тэтгэмжийг олгодог. Энэ нь 1214 сар байна. Хүүхэд асрах тэтгэмж: Хүүхэд асрах чөлөөг 0-3 нас хүртэл өгнө. Герман улсад оршин суух эсхүл ажил эрхлэх гэрээний шаардлагуудыг хангасан дараах эмэгтэйчүүд энэхүү тэтгэмжинд хамрагдана: - Бүх эмэгтэй ажил эрхлэгчид. Үүнд хагас цагаар ажиллагсад болон албан журмын нийгмийн даатгалын хэмжээнд хүрэхээргүй (сард €450-аас бага орлого олдог) орлоготой эмэгтэйчүүд хамаарна. - Оюутан, сурагчид - Эмэгтэй сайн дурын ажилтнууд (нийгмийн эсхүл экологийн сайн дурын) - Хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд - Орогнол хүсэгчид Оюутан, сурагч, сайн дурын ажил эрхэлдэг эмэгтэйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ба орогнол хүсэгчид нь (гэр бүлийн эсхүл хувийн даатгалаар хамгаалагдсан тохиолдолд) жирэмсний болон төрсний чөлөөний хамгийн бага тэтгэмжийг авна. Финланд Жирэмсний тэтгэмж, жирэмсний амралт, эцэг эхийн чөлөө, эцэг эхийн тэтгэмж, хүүхэд асарсны тэтгэмжийг олгохдоо - Хөдөлмөрийн тухай хууль (Employment & Labour Laws)239 - Нийгмийн халамжийн тухай хууль (Social Нийгмийн даатгалын байгууллагаас (The Social Insurance Institution of Finland)244 нь хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж, гэр бүлийн тэтгэмжийг олгодог. Тус байгууллага нь татварын сан, даатгалын шимтгэлээр санхүүждэг. Тэтгэмжийн төрлийн хувьд: -Жирэмсний тэтгэмж -Төрсний дараах тэтгэмж Төрсний дараах тэтгэмж: ажлын 54 өдрийн чөлөө олгох бөгөөд төрөхөөс өмнө хамгийн багадаа 180 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Эцэг эхийн тэтгэмж: ажлын 158 өдрийн цалинтай чөлөө байх бөгөөд эцэг эхийн аль нь ч авч болно. Хүүхэд асрах тэтгэмж: энэ үед Төрсний дараах тэтгэмж нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй болон оюутан эцэг эхчүүдэд бүгдэд нь хамаарах бөгөөд төрөхөөс өмнө хамгийн багадаа 180 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. 239Employment and Labour Laws https://iclg.com/practice-areas/employment-and-labour-laws-and-regulations/finland 244 The Social Insurance Institution of Finland https://www.kela.fi/web/en/organization

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw