228 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 228 долоо хоногийн чөлөөг зайлшгүй биеэр эдлэхийг шаарддаг. Эцэг, эх хамтдаа хүүхдээ 3 нас хүртэл асрах эрхтэй байна. Тэтгэмжийн хэмжээнээс хамааруулан төрөхийн өмнөх 3 долоо хоногийн чөлөөг оролцуулан 49 долоо хоног орлогын 100%-тай тэнцэх тэтгэмж олгох буюу эсхүл 59 долоо хоног орлогын 80%-тай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байна. Эх, эцгийн хүүхдээ асрах хугацааны чөлөөг эх, эцгийн хүсэлтийг харгалзан уян хатан олгох бөгөөд онцгой тохиолдолд чөлөөгөө бие биендээ шилжүүлэх боломжтой. Эцэг эхийн хүүхэд асрах чөлөөг эдлэх эрх бүхий ганц бие эх, эцэгт хүүхэд асрах эрхийг шууд олгоно. Хүүхэд асрах тэтгэмжтэй чөлөө дууссаны дараа ч эцэг, эхчүүд хүүхдээ асрах нэг жилийн цалингүй чөлөө авах эрхтэй байна. Тус улсад сургуулийн өмнөх боловсролын хүрээнд улсын цэцэрлэг үнэ төлбөргүй үйлчилдэг. Хэрэв 1-2 насны хүүхдээ цэцэрлэгт хамруулалгүй өөрсдөө асрах сонирхолтой бол тухайн эцэг, эх хүүхэд асрах тэтгэмжид 1 жилийн хугацаагаар хамрагдах эрхтэй. Нэмэлт асаргаа шаардлагатай хүүхэд буюу хүүхэд өвдсөн тохиолдолд 12-оос доош насны 1-2 хүүхэдтэй ажилтнууд жилд нэг удаа ажлын 10 хоногийн, 2-оос дээш хүүхэдтэй бол жилд нэг удаа ажлын 15 хоногийн, ганц бие эцэг, эх жилд нэг удаа 20-30 хоногийн цалинтай чөлөө тус тус авах эрхтэй байна. Хүнд болон ужиг өвчтэй хүүхдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүд хүүхдээ 18 нас хүртэл жил бүр дээрх чөлөөг уртасгасан хугацаагаар авах эрхтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ 10 нас хүртэл хагас цагаар ажил эрхлэх боломжтой байдаг байна. Монгол Улсын хувьд жирэмсний болон амаржсаны чөлөө нь 120 хоног байна. Чөлөөний хугацаанд олгох тэтгэмжийг ажил эрхэлдэг буюу заавал даатгуулагч эхэд 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож, харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд тус тус олгоно. Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй. Хүүхэд асрах чөлөөг эх, эцэг өөрөө хүсвэл хүүхдээ 3 нас хүртэл нь авах эрхтэй. Мөн жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах, хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөх зэрэг зохицуулалт байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны хэсгээс үзнэ үү)
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw