Судалгааны эмхэтгэл-боть 37

227 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 227 Эх эцэгт хүүхэд асрах цалинтай чөлөө олгох асуудлыг судлах олон улсын бодлогын судалгааны сүлжээ (The International Network on Leave Policies and Research) байгууллага байдаг бөгөөд уг байгууллагаас хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн олон улс оронд жирэмсний болон амаржсаны чөлөөг олгохдоо орлогын хэмжээтэй дүйцүүлэн тэтгэмжийн дээд хязгаарыг тогтоодог байна. Судалгаанд авагдсан орнуудын туршлагаас үзвэл (хүснэгт 1), ихэнх улс оронд жирэмсний болон амаржсаны чөлөө, тэтгэмжийн асуудлыг бие даасан хууль, хөдөлмөрийн хууль, даатгалын тухай хууль, бусад холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулсан байна. Герман улсын хувьд жирэмсний чөлөө, тэтгэмж, ажил эрхлэлтийн асуудлыг “Амаржсан эхийг хамгаалах тухай” хуулиар зохицуулдаг. Жирэмсний болон амаржсаны чөлөө нь 14 долоо хоног байх ба үүний 6 долоо хоног нь төрөхийн өмнөх, 8 долоо хоног нь төрсний дараах чөлөө байдаг. Төрөхийн өмнөх чөлөөний хугацаанд эх хүсвэл цалинтай ажил хийж болдог бол төрсний дараах 8 долоо хоногт чөлөөгөө заавал эдлэх ёстой. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалинтай ажил эрхэлдэг эхчүүдэд төрөхийн өмнөх орлогын 100-иар тооцож олгодог бол ажилгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, бага орлоготой, ажилгүйдлийн тэтгэмж авдаг эхчүүдэд дүйцүүлэн олгох, эсвэл НДС-аас 210 еврогийн тэтгэмж олгодог байна. Амаржсаны дараа 8 долоо хоногийн чөлөөний хугацаа дуусмагц эх, эцгүүд нь хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөөг авах эрхтэй. Үүнийг эцэг, эхийн аль аль нь авч болох ба хамтдаа ч авах боломжтой. Хүүхэд асрах чөлөөний хугацаанд өрхийн орлогоос хамаарч 300-1800 еврогийн тэтгэмж авдаг. Мөн хүүхдийн тоо, орлогын хэмжээ зэргийг харгалзан энэ хугацаанд хүүхэд асаргааны нэмэлт тэтгэмжүүд, гэр бүлийн бонус хөнгөлөлтүүд (үүнд: ажлын цагийг багасгах, чөлөөний хугацааг сунгах, нэмэлт тэтгэмж) олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, ганц бие эцэг, эсвэл эхэд тусгай нэмэлт тэтгэмж олгох, уян хатан нөхцөлийг тавих зэрэг өргөн боломжуудыг олгодог байна. Эдгээр зохицуулалт нь Холбооны улсын хэмжээнд нийтлэг мөрдөгдөх боловч Бавари, Саксони зэрэг мужуудад зарим онцлог зохицуулалттай байдаг. Тухайлбал, Хүүхэд асаргааны чөлөөтэй байх хугацаанд хорогдуулсан цагаар ажиллах, эцэг эх нь 18 нас хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн бол уг чөлөөг өвөө эмээд нь олгох, хүүхдийн тооноос хамааруулан хүүхэд асаргааны нэмэлт тэтгэмжүүдийг олгодог гэх мэт туршлагууд байна. Финланд улсад төрөлт харьцангуй буурсан учраас 1948 оноос хойш төрөлт болон гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү бодлого нь эхчүүдэд хүүхдээ тээж төрүүлэх, өсгөн бойжуулах аюулгүй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд хүүхэд өсгөж буй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн чөлөө олгох гэсэн гурван гол дэмжлэгийг үзүүлэх замаар хэрэгжиж иржээ. Тус улсад хүүхэд асрах чөлөөг “Хөдөлмөрийн гэрээний тухай” хуулийн дагуу ажил олгогчоос олгодог байна. Нийгмийн даатгалын байгууллагаас хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн тэтгэмж, гэр бүлийн тэтгэмжийг олгодог. Тус байгууллага нь татварын сан, даатгалын шимтгэлээр санхүүждэг. Хүүхэд асрах тэтгэмж нь хүүхдээ гэртээ асарсны тэтгэмж, хувийн өдөр өнжүүлэхийн тэтгэмж, асаргааны уян хатан тэтгэмж, асаргааны хэсэгчилсэн тэтгэмж гэх мэт хэлбэртэй байна. Хүүхэд асарсны тэтгэмжид цалингийн нэгэн адилаар 25%-ийн татвар ногдуулна. Норвеги улсын нийгмийн халамжийн тогтолцоо нь нэлээд өгөөмөрт тооцогддог. Шаардлагатай тохиолдолд жирэмсний хугацаандаа эмэгтэйчүүд 12 долоо хоног хүртэл цалинтай чөлөө авах эрхтэй. Төрсний дараа эхийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 6

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw