226 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 226 Судалгааны сэдвийн хүрээнд амаржсан ээжид хүүхэд харсны тэтгэмж олгох бодлого, эрх зүйн орчин, ямар шаардлага, нөхцөлөөр ямар хугацаанд олгодог гэх мэтийн асуудлуудыг харьцуулан судлав. Олон улсын баримт бичиг, зөвлөмжийн тухайд: Хүний эрх, нийгмийн хамгааллын талаарх олон улсын гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдэд эхчүүдийн хүүхэд асрах, тэтгэмж, чөлөө авах эрхийг баталгаажуулсан байдаг. Амаржсан эхэд хүүхэд харсны тэтгэмж олгохтой холбоотой зарим томоохон олон улсын конвенц, зөвлөмжүүдийг тоймлон дурдвал: - Хүний эрхийн түгээмэл тунхаглал; - Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц; - Нийгмийн хамгааллын тухай 1952 оны 102 дугаар конвенц; - Эхчүүдийг хамгаалах тухай 2000 оны 183 дугаар конвенц (1952 оны 103 дугаар конвенц); - ОУХБ-ын Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай 2012 оны 202 дугаар зөвлөмж; - ОУХБ-ын Албан бус эдийн засагт ажиллагсдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах тухай 2015 оны 204 дугаар зөвлөмж гэх мэт. Жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмж: Эхчүүдийг хамгаалах тухай 103 дугаар конвенцод Монгол Улс нэгдээд байгаа бөгөөд энэхүү конвенцын 3-р зүйлд жирэмсний болон хүүхэд төрүүлсний дараа чөлөө олгох талаар, 4-р зүйлд жирэмсэн болон хүүхэд төрүүлсэн эхэд мөнгөн болон эмнэлгийн үйлчилгээний тэтгэмж олгох талаар, 5-р зүйлд хүүхдээ хөхүүлэх зорилгоор ажлаас завсарлах эрхийн талаар, 6-р зүйлд жирэмсний болон хүүхэд төрүүлсний чөлөөнд буй эмэгтэйг халах тухай шийдвэр гаргахыг хууль бус гэж үзэх талаар тус тус заасан байна. Энэхүү конвенц нь эхчүүдийг хамгаалах талаар хамгийн сүүлд батлагдсан конвенц бөгөөд гишүүн орнууд өөрийн орны хууль тогтоомжийн хүрээнд мөнгөн тэтгэмжийг нийгмийн даатгал, улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн албан журмаар олгохыг зөвлөсөн. Мөн жирэмсэн болон амаржсан эхэд олгох тэтгэмж нь эхийн өөрийн болон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахуйц зохистой түвшинд байх, амьжиргааны түвшинг баталгаатай хангахуйц байх, цалингийн гуравны хоёроос багагүй байх нөхцөлийг заасан. Энэ конвенцын жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны хэсгээс үзнэ үү. Албан бус эдийн засгийн салбарт ажилладаг эхчүүдийг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах талаар 2016 онд Олон Улсын Хөдөлмөрийн байгууллга (ILO)-аас 204 дүгээр зөвлөмж гаргасан. Дэлхий даяар хөдөлмөр эрхэлж байгаа нийт эмэгтэйчүүдийн 28 хувь нь л жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа эхчүүдийн дийлэнх нь албан бус секторт ажиллаж байгаагаас үүдэлтэй байна хэмээн дурджээ. Уг зөвлөмжид эхчүүдийг хамгаалах хөтөлбөрт албан бус секторт ажилладаг эхчүүд хамрагдахгүй байгааг онцгойлон анхаарч “нийгмийн хамгаалал, түүний дотор эхчүүдийн хамгааллын хамрах хүрээг аажмаар өргөжүүлж, албан бус салбарт ажилладаг эхчүүдийг бүрэн хамруулах асуудлыг хуульчлах, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах”-ыг гишүүн орнууддаа зөвлөсөн байна. Улс орнуудын засгийн газруудад жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих, албан эдийн засагт шилжүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс хүүхэд асрах болон бусад үйлчилгээг бий болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж уг зөвлөмжийн 21 дэх хэсэгт дурджээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw