Судалгааны эмхэтгэл-боть 37

225 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 225 УДИРТГАЛ УИХ-ын гишүүнээс ирүүлсэн захиалгын дагуу “Жирэмсэн болон амаржсан эхийн тэтгэмж, хүүхэд асрах чөлөөний талаарх гадаадын зарим орны туршлага” сэдэвт харьцуулсан судалгааны ажлыг парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны хамрах хүрээ: Захиалагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу судлах асуудлын хүрээг дараах байдлаар тодорхойлов. Үүнд: - Хүүхэд төрүүлсэн эхэд тэтгэмж олгохтой холбоотой олон улсын баримт бичиг, зөвлөмжүүд; - Бусад орнуудын туршлага. Үүнд: o Тэтгэмж олгох бодлого, тогтолцоо o Тэтгэмж олгох хугацаа o Тэтгэмж олгоход тавигдах шаардлага, нөхцөл болзол Олон улсын баримт бичиг, зөвлөмжүүдийг судлах хүрээнд, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Нийгмийн хамгааллын тухай конвенц, Эхчүүдийг хамгаалах тухай конвенц, ОУХБ-ын Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай зөвлөмж, ОУХБ-аас гаргасан Албан бус эдийн засагт ажиллагсдыг жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хамруулах зөвлөмж гэх мэт олон улсад дагаж мөрддөг баримт бичиг, зөвлөмжүүдийг авч үзсэн бөгөөд Хүүхэдтэй болсон эх эцэгт цалинтай чөлөө олгохтой холбоотой бодлогын судалгааны тоймыг мөн багтаасан. Бусад орнуудын туршлагын хүрээнд, Герман, Финланд, Норвеги, Тайвань (БНХАУ), Монгол зэрэг орнуудын холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого, тогтолцооны асуудлуудыг харьцуулан судалсан болно. Улс орны сонголтыг хийхдээ жирэмсэн болон амаржсан эхийг хамгаалах тогтолцоо сайн хөгжсөн Скандинавын орнуудаас Финланд, Норвеги, эцэг эхийн тэтгэмж ба чөлөө олгох харьцангуй сайн хуультай Герман, Зүүн Азийн орнуудаас Тайванийг оруулсан болно. Түлхүүр үгс: жирэмсэн ба амаржсан эхийн тэтгэмж, хүүхэд асрах тэтгэмж, төрсний дараах эцэг эхийн чөлөө. Keywords: Maternity leave; maternity benefits; parental leave; benefit for a new mother. СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Судалгаанаас үзэхэд, бусад орнуудын гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогын нэг чухал хэсэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, амаржсан эх, нялхсыг хамгаалах, тэтгэмж тусламж олгох, хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлт, чөлөө олгох зэрэг нийгмийн халамжийн дараах арга хэмжээнүүд байна.238 Үүнд: - Эхчүүдийн жирэмсэн үе болон төрөх үеийн эмнэлгийн үйлчилгээ; - Жирэмсний болон амаржсаны дараах тэтгэмжтэй амралт, чөлөө; - Нялх болон бага насны хүүхдийн эрүүл мэндийн хяналт; - Хүүхэд асрах, хүмүүжүүлэх амралт, чөлөө (эцэг, эхийн); - Хүүхдэд олгох тэтгэмж; - Татварын хөнгөлөлт; - Орон сууцны нөхцөл сайжруулахад зориулсан бага хүүтэй зээл ба субсиди болон бусад төрлийн дэмжлэгүүд багтаж байна. 238 Амаржсан эхчүүдэд үзүүлдэг нийгмийн халамж, үйлчилгээний талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт, туршлага, Судалгааны эмхэтгэл XVII боть, Р.Хатанбаатар, А.Пагма, Ө.Мөнхтунгалаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw