210 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 210 бэрхшээлийг даван туулах нийгмийн болон сэтгэл зүйн ур чадварыг суралцахад туслана. Ингэхийн тулд: Сургууль болон гэр бүлд хүүхэд багачуудад аюулгүй, халамжтай, дэмжлэг үзүүлэх орчныг бий болгох; Багш, сурган хүмүүжүүлэгчид нийгмийн болон сургуулийн үнэт зүйлсийг сурагч, оюутнуудад зааж сургах, сайн зан чанарыг эзэмших, түүнийгээ бататгах боломж, нөхцөлийг нь сурагчдад бүрдүүлж өгөх, өөрийн зан чанараа удирдахад нь зааж чиглүүлэх; Сурагчид харилцан бие биендээ тусалж дэмжин, эерэг нөлөө үзүүлж байх; Эцэг эх, олон нийт болон бусад оролцогч талууд сурагчдын сурч боловсроход тусалж дэмжин, сургуулиудтай хамтарч ажиллах шаардлагатай байна. Дүрмийг Сургуулийн дүрэм (School rules), Сахилгын дүрэм (Discipline policy), Ёс зүйн дүрэм (Code of Conduct) гэж янз бүрээр нэрлэж байна. Дүрэмд дараах асуудлуудыг багтаана. Үүнд: Сурагчийн эрх, үүрэг: - Улс, үндэстнээ болон сургуулиа хүндэтгэх; - Багш, ажилтнуудыг хүндэтгэх; - Цаг баримтлах, ирц бүрэн байх; - Сургууль дотор, анги танхимд биеэ зөв боловсон авч явах; - Сургуулийн дүрэмт хувцас өмсөх; - Сахилгын зөрчил гаргахгүй байх зэрэг болно. Үүнээс сурагчийн эрх, үүрэг, түүнчлэн сахилгын зөрчил-дээрэлхэлт, түүний эсрэг авах арга хэмжээний талаар хэрхэн зохицуулсныг тодруулан авч үзье. Сурагчийн эрх: Сурагчтай шударга, хүндэтгэлтэй харьцана. Бие махбод, сэтгэл санааны болон сэтгэл зүйн аливаа хүчирхийллээс ангид, аюулгүй, тайван орчинд сурч боловсрох эрхтэй. Хувь хүнийхээ хувьд үнэлэгдэж, өөрийн өвөрмөц суралцах хэв маягаа таниулж, суралцах боломжоо нэмэгдүүлэх эрхтэй. Сургуулиас зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд оролцох эрхтэй. Нийгмээс хүлээн зөвшөөрсөн зан үйлийн хүрээнд өөрийгөө илэрхийлэх эрхтэй. Багшаас хичээл номондоо нэмэлт тусламж хүсэх эрхтэй. Сурагчийн үүрэг: Нийгмийн хариуцлагатай зан үйлийг харуулах үүрэгтэй. Бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй. Мэдрэмжтэй байж, бусдын итгэл үнэмшил, ёс заншлыг хүндэтгэх үүрэгтэй. Сургуулиа хүндэтгэх, хувийн болон бусдын эд зүйлсийг хямгадах, хамгаалах үүрэгтэй. Цаг баримтлах, сургуулиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд тогтмол оролцох үүрэгтэй. Зарим сургуулийн дүрэмд зөрчлийг ноцтой болон жижиг сахилгын зөрчлүүд гэж ялгасан байх бөгөөд дээрэлхэлт нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдож байна. Дээрэлхэлт болон бусад ноцтой зөрчлийн эсрэг сургуулиас авах арга хэмжээ нь: 1. Зөрчил гаргасан этгээдийн эцэг, эхэд нэн даруй мэдэгдэх; 2. Зөвлөх багш зөвлөгөө өгөх; 3. Сургуулийн Сахилгын хорооноос авах арга хэмжээний талаар эцэг эхчүүдэд мэдэгдэх; 4. Цаашид дахин зөрчил гаргуулахгүйн тулд эцэг эхтэй хамтран ажиллах; 5. Мэргэжлийн байгууллагаас тусламж, зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагаа багтаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw