Судалгааны эмхэтгэл-боть 37

211 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 211 ТАЙВАНЬ Тайвань нь ЕБС-ийн ёс зүйн нийтлэг загвар дүрэм одоохондоо байхгүй бөгөөд сургуулиуд хууль, тогтоомжийн хүрээнд өөрдсийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлдэг байна. Жишээ болгож Мельбурн дахь Тайванийн сургуулийн Хүүхдийн аюулгүй байдлын ёс зүйн дүрмийг судалгаанд авч үзэв. Мельбурн дахь Тайваний сургуулийн Хүүхдийн аюулгүй байдлын ёс зүйн дүрэм нь (Child Safety Code of Conduct) 236 сургуулийн бүх ажилтнууд, сурагчдын аюулгүй байдал, үйл ажиллагаа, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой. Үүнд: - Сургуулийн эрсдэлийн удирдлагын стратегийг үргэлж дагаж мөрдөх; - Хүүхдийн хүчирхийллийг үл тэвчих; - Сурагчийн аюулгүй байдлыг үргэлж хамгаалах бүх арга хэмжээг цаг тухайд авч хэрэгжүүлэх; - Сурагчийн санаа зовнилыг сонсож, хариу өгөх; /ялангуяа тэд өөрсдөдөө болон өөр сурагчийн аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа бол/ - Бүх сурагчийн соёлын олон нийтийн оролцоо, чадавхыг дэмжих; - Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих; - Хүүхдийн хүчирхийллийн талаарх аливаа гомдлыг сургуулийн удирдлагын багт шуурхай мэдээлэхийн зэрэгцээ аливаа гомдлыг муж бүрийн цагдаа, хүүхэд хамгааллын агентлагт мэдээлсэн эсэхийг баталгаажуулах; - Хүүхдийн аюулгүй байдлын талаарх аливаа асуудлыг сургуулийн удирдлагын багт мэдээлэх; - Хүүхдийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл гарвал сурагч аюулгүй байгаа эсэхийг аль болох хурдан шалгах; - Сурагчдын дунд үүсээд байгаа асуудлууд дээр анхаарал хандуулах; - Үүрэг хариуцлагаа үнэнч шударгаар хамгийн сайнаараа гүйцэтгэх; - Үйл ажиллагааны болон ажилтнуудтай холбоотой сургуулийн бүх бодлого, журмыг дагаж мөрдөх; - Хүн бүртэй дарамт шахалтгүйгээр хүндэтгэлтэй, эелдэг харьцах; - Хүүхэд залуучууд, гэр бүл, ажилчид, сайн дурынхны хувийн нууцыг чандлан хамгаалах; - Холбогдох дүрэм, журам, байгууллагын бодлого, хүүхэд хамгааллын болон холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах. - Хэрэв сурагч хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй, өртсөн тохиолдолд 1900 утсанд мэдэгддэг байна. Ажилтнууд болон сайн дурын ажилтнуудад дараах зүйлсийг хориглоно:  Сурагчидтай аливаа "онцгой" харилцааг үүсгэх;  Сурагчдын бие махбодтой холбоотой зан үйл үзүүлэх;  Сурагчдыг хүчирхийлэлд өртөх эрсдэлд оруулах;  Сурагчдыг насанд хүрэгчдийн шинж чанартай нээлттэй хэлэлцүүлэгт оролцуулах;  Сурагчдын дэргэд зохисгүй үг хэллэг хэрэглэх;  Сурагчдын дэргэд соёл, арьс өнгө, бэлгийн харилцааны талаарх хувийн үзэл бодлоо илэрхийлэх;  Аливаа сурагчийг ялгаварлан гадуурхах;  Сурагчид эсхүл тэдний гэр бүлтэй онлайнаар харилцах;  Сэжигтэй эсхүл нийтэд ил болсон хүүхдийн хүчирхийллийг үл тоомсорлох. 236 https://www.taiwaneseschool.com.au/child-safety-code-of-conduct Мельбурн дахь Тайваний сургуулийн Хүүхдийн аюулгүй байдлын ёс зүйн дүрэм. 2021

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw