209 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 209 талаар тусгайлан анхаарч үздэг. Харин дээрэлхэлтийн ноцтой тохиолдлуудыг таслан зогсоох арга хэмжээг тухайн сургуульд ажилладаг гурван насанд хүрэгчдээс бүрдсэн сургуулийн KiVa багийнхан авч хэрэгжүүлэг байна. Хөтөлбөр нь хичээлээс гадна дээрэлхэлтийн хохирогч болон дээрэлхсэн хүүхдүүдтэй фокус ярилцлага хийх, сургалт зохион байгуулах, хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх, тэдэнд зориулсан гарын авлага, хичээлийн удирдамж боловсруулах, эцэг, эх, багш сурагчдад зориулсан товхимол гаргах, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх онлайн сургалт зохион байгуулах, KiVa эрдэм шинжилгээний хурлыг жилд хоёр удаа зохион байгуулах, хэрэгжилтийг улам бүр сайжруулах зөвлөмж саналыг хүргүүлэх, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих зэрэг ажлуудыг хэрэгжүүлдэг байна. Үүнээс гадна жил бүр KiVa хөтөлбөрийг хэрэгжүүлэгч оны шилдэг сургуулийг шалгаруулдаг болжээ. Хөтөлбөрийг боловсруулсан Турку сургуулийн багийнхан KiVa хөтөлбөр нь онол, практикийн суурь сайтай тул Финландаас өөр бусад газруудад ч хэрэглэх боломжтой юм гэж дүгнэжээ.232 Мөн Хууль зүйн яамны дэмжлэгээр байгуулагдсан Гэмт хэргийн хохирогчийг дэмжих төв нь веб сайтдаа сургуулийн дээрэлхэлтэнд өртсөн хүүхдүүд, тэдний эцэг эх, төрөл садан, ойр дотны хүмүүс, хэн бүхэнд тусламж, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор RIKU чат онлайн үйлчилгээ нэвтрүүлсэн. Чат нь ажлын өдрүүдэд 9-15 цаг, Даваа гаригт 17:00-19:00 цагийн хооронд нээлттэй байдаг.233 СИНГАПУР УЛС Дээрэлхэлтээс ангид хөтөлбөр234 Сингапурын Хүүхдийн Нийгэмлэгээс “Дээрэлхэлтээс ангид хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлдэг байна. Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, багачуудад дээрэлхэлт гэж юу болох, түүнээс хэрхэн сэргийлэх, дээрэлхэлтийн эсрэг хүүхэд багачууд, эцэг эх, сургууль хамтдаа хэрхэн тэмцэх талаарх мэдээллийг сургуулийн өмнөх насныхан, бага, дунд, ахлах сургуулийн сурагчид, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан, товч тодорхой, сонирхолтой байдлаар хүргэдэг ажээ. Хөтөлбөр нь олон тооны дэд хөтөлбөрүүдээс бүрдэх бөгөөд цахим болон танхимын уулзалт ярилцлага, сургуулийн орчинд болон сургуулиас гадуур зэрэг төрөл бүрийн арга хэмжээгээр зохион байгуулагддаг байна. Үүнд: Цахим уулзалт ярилцлагууд; Эцэг эхчүүдэд зориулсан Ctrl+Alt+Delete Цахим дээрэлхэлт; Дээрэлхэлтэнд “Баяртай гэж хэлцгээе”; “Delete” Цахим хүчирхийллийг устгая; “Дээрэлхэлтээс ангид байцгаая” хүүхэд багачуудын уулзалт аялал; Багш нарын сургалт зэрэг хөтөлбөрүүд багтдаг байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Buzz” сэтгүүлээр дээрэлхэлтийн эсрэг мэдээллийг хүүхэд багачуудад зориулан товч, ойлгомжтой байдлаар цахим болон цаасан хэлбэрээр хэвлэн түгээдэг ажээ.235 Сургуулийн дүрэм Сургууль бүр Боловсролын яамнаас батлан гаргасан удирдамжийн дагуу өөрийн сургуулийн онцлогт тохируулан дотооддоо мөрдөх дүрмээ боловсруулна. Сахилга баттай, үр дүнтэй сургуулийн орчинг бүрдүүлэх нь сурагчдад үнэт зүйлээ мэдэж авах болон асуудал шийдвэрлэх, 232 http://www.kivaprogram.net/ 233 https://www.riku.fi/en/guides-and-instructions/what-to-do-in-school-bullying-situations/ 234 https://bullyfree.sg/programmes/ 235 https://bullyfree.sg/wp-content/uploads/2019/03/TF_mar2019_v4_compressed.pdf
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw