Судалгааны эмхэтгэл-боть 37

208 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 208  Багш, ажилчид хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, боловсролыг дэмжих төлөвлөгөөний дагуу хувь хүний хэрэгцээ, онцлогт тохируулан шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай.  Хилийн чанадаас буцаж ирсэн, гадаадын харьяат, Японы иргэн бус асран хамгаалагчтай, гадаад улстай холбоотой хүүхдүүд, сурагчид хэл, соёлын ялгаатай байдлаас шалтгаалан сургуульд сурахад хүндрэлтэй байдгийн дээр тийм ялгаатай байдлаас болж дээрэлхэх явдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тийм хүүхдийг анхааралтай ажиглаж, бүх талаар шаардлагатай дэмжлэгийг санал болгох хэрэгтэй. ФИНЛАНД УЛС Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, дээрэлхэлтийн эсрэг авч буй арга хэмжээ, туршлага Финландын Боловсролын хуулиудад заасны дагуу боловсрол олгогч байгууллагууд нь сурагчдын аюулгүй орчин нөхцөлд суралцах эрхийг хангах үүднээс өөрийн сургалтын хөтөлбөртэй уялдуулан сурагчдыг хүчирхийлэл, дээрэлхэлт, дарамтлалтаас хамгаалах төлөвлөгөөг гарган, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Тэрхүү төлөвлөгөө нь хот тус бүрт харилцан адилгүй ялгаатай байхыг зөвшөөрөх боловч Финландын бүх суурь боловсролын сургуулийн 90% гаруй хувь нь KiVa Сургуулийн дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. KiVa дээрэлхэхийн эсрэг хөтөлбөр230 Финландын Боловсролын яам нь 2006 онд Турку их сургуультай суурь боловсролын сургуулиудад (Финландын боловсролын системд 1-9 ангийг суурь боловсрол гэж үзнэ) зориулсан дээрэлхэхийн эсрэг хөтөлбөрийг боловсруулах, тус хөтөлбөрийн эхэн үеийн үнэлгээг гаргах гурван жилийн гэрээг байгуулжээ. Хөтөлбөрийг боловсруулахдаа анхнаас нь улс орон даяар хэрэгжүүлэх алсын хараатай зорилт тавьж, өргөн хүрээнд боловсруулахыг зорьсон байна. Тус хөтөлбөрийг Турку их сургуулийн Сэтгэл судлалын тэнхим, Суралцахуйн судалгааны төвүүд хамтран боловсруулжээ. Төсөлд сэтгэл судлал, боловсрол, социологи, статистик зэрэг хэд хэдэн салбарын мэргэжилтнүүд оролцон ажиллажээ.231 Хөтөлбөр нь Финландын ерөнхий боловсролын сургуулиудад 2009 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 он гэхэд Финландын ерөнхий боловсролын сургуулиудын 50 гаруй хувь нь (1400 сургууль, түүний дотор 300000 орчим сурагч) хөтөлбөрт хамрагдсан байна. Одоогоор дотоодын боловсролын байгууллагуудын 90 гаруй хувь, гадаад улс орнуудад тухайлбал, Европын 10 гаруй оронд албан ёсоор амжилттай хэрэгжиж байна. Мөн хөтөлбөр нь англи, герман, франц, япон зэрэг хэд хэдэн хэлээр орчуулагджээ. KiVa хөтөлбөрийн гол зорилго нь үе тэнгийнхний дээрэлхэх гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэхэд сургуулиудад туслах, сургуулийн ажилтнуудыг үүнд оролцож таслан зогсоох үр дүнтэй стратегиар хангах, улмаар сургуулийн аюулгүй, суралцах таатай орчныг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Хөтөлбөрийн агуулга нь бүхэлдээ анги хамт олны дунд биеэ хэрхэн авч явах, бусадтай хэрхэн харилцах, зан харилцаа, бусдыг хүндэтгэх, ёс суртахууны асуудлыг хамардаг бөгөөд үүнийг 1, 4, 7-р ангиудад насны онцлогт нь тохируулан дахин давтан тогтмол хичээлээр заадаг байна. Мөн дээрэлхэх явдалтай тулгарвал үүнийг хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын 230 https://eucpn.org/document/kiva-koulu-kiva-anti-bullying-program 231 GP_ECPA_2009_FI_KiVaKoulu-3.pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw