Судалгааны эмхэтгэл-боть 37

207 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 207  Бүс нутгийн нөхцөл байдалтай уялдуулан, холбогдох гишүүдээс бүрдсэн дээрэлхэлтийн эсрэг авах арга хэмжээний зөвлөл байгуулах;  Бүс нутгийн нөхцөл байдалд тохируулан дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх салбар байгууллагыг боловсролыг тогтолцоонд суулгах;  Ийм салбар байгууллагын шударга, төвийг сахисан байдлыг хангах;  Энэ талаар тусгай мэдлэг, туршлагатай гуравдагч этгээдийн оролцоог хангах;  Орон нутаг дахь багш нарыг үнэлэхдээ дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оролдлогыг тооцож үнэлэх. Сургуулийн хэмжээнд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэл  Сургуулийн хэмжээнд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний санаачилгад нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан боловсруулах;  Сургуульд дээрэлхэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, зохион байгуулалттай хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг тогтмол хариуцан гүйцэтгэдэг байгууллагыг бий болгож ажиллуулах;  Уг байгууллагад зохих мэргэжилтнүүдийн (хуульч, эмч, цагдаа гэх мэт) оролцоотойгоор дээрэлхэлттэй холбоотой хэргийг шийдвэрлэх;  Сурагчдад тохиолдож буй дээрэлхэх гэмт хэргээс болж илэрч буй шинж тэмдгийг илрүүлж, сэжиглэн зөвлөгөө өгөх үүргийг зөвхөн багш, сургуулийн ажилчдад тохолгүй зохих арга хэмжээг хариуцагч байгууллагатай хамтран зохион байгуулалттайгаар авах;  Сургуульд дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээг авахдаа 1.Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх; 2. Эрт илрүүлэх; 3. Дээрэлхэхийн эсрэг арга хэмжээ авах гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Дээрэлхэлттэй холбоотой ноцтой нөхцөл байдал үүссэн үед үзүүлэх хариу арга хэмжээ  Сургуулийн захиргаа болон холбогдох байгууллага дээрэлхэлттэй холбоотой ноцтой нөхцөл байдал үүссэн үед мөрдөн байцаах үйл ажиллагааг хариуцна.  Амиа хорлохыг завдах гэх мэт сурагчийн амь нас, сэтгэц, бие махбод, эд хөрөнгөд дээрэлхэх гэмт хэргийн улмаас ноцтой хохирол учруулсан гэх сэжигтэй тохиолдолд мөрдөн байцаана.  Жилд 30-аас дээш хоног хичээлдээ ирээгүй, дээрэлхэлтээс болж хичээлдээ ирээгүй гэсэн сэжигтэй бол мөрдөн байцаалтыг яаралтай эхлүүлэх;  Сурагч өөрөө болон түүний асран хамгаалагчаас дээрэлхэлтээс болж ноцтой нөхцөл байдал үүссэн гэсэн гомдол гарсан тохиолдолд сургуулийн захиргаа энэ талаар мэдээлж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх ёстой. Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой онцлог ойлголт  Хүүхдийг бэлгийн ба хүйсийн чиг баримжаагаар нь дээрэлхэхээс урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн багш, ажилтнуудад зөв ойлголтыг бий болгож, энэ талаар сургуулиас авах арга хэмжээг сурталчлах ёстой.  Зүүн Японы их газар хөдлөлтийн улмаас хохирол амссан сурагчдын сэтгэц, бие махбодод үзүүлэх нөлөөлөл, танил бус орчинд үүсэх сэтгэлийн түгшүүрийг сургуулийн багш, ажилчид бүрэн ойлгож, тэдэнд зохих тусламж, үйлчилгээг үзүүлэх, мөн тийм сурагчдыг дээрэлхэх явдлаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тал дээр анхаарч, ажиллах ёстой.  Сургууль бүрд тусгай хэрэгцээт сурагчдын онцлогт тохирсон дэмжлэгийг тогтмол үзүүлж, асран хамгаалагчидтай хамтран ажиллах замаар дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ёстой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw