Судалгааны эмхэтгэл-боть 37

206 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 206 багийг ажиллуулан хохирсон сурагчдад зөвлөгөө өгөх, сургуулийн хүчирхийлэл үйлдсэн сурагчтай уулзаж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулдаг. Эмчилгээ-мэргэжлийн байгууллагуудтай хамтран урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ болон шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Солонгосын үе тэнгийнхний санал асуулга (Korean-Peer Nomination Inventory)229 Энэхүү санал асуулгыг Солонгос Улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлтийг илрүүлэхэд ашигладаг. Уг санал асуулга нь хүүхдүүдийн нийгэмд дасан зохицох чадваргүй байдлыг шалгах ажлын нэг хэсэг болдог бөгөөд үе тэнгийнхний дунд ил болон далд хэлбэрийн гадуурхалтыг илрүүлэх зорилгоор үе тэнгийнхний санал асуулгад суурилсан байна. Хүүхдүүд санал асуулгыг бөглөхдөө сэдэв тус бүр дэх зан төрхийн тодорхойлолтод нийцэх ижил хүйсийн сурагчдын нэрсийг дурдах боломжтойн зэрэгцээ сэдэв тус бүр дээр хэд хэдэн сурагчийн нэрийг дурдахыг зөвшөөрдөг. Үе тэнгийнхний санал асуулгын дундаж оноо нь өгөгдсөн категорт нэр дурдагдсан сурагчдыг илрүүлэх төдийгүй гадуурхалтын өнгө аясыг тодорхойлдог. Бид ч бас нэгдэж байна хөдөлгөөн (Me too) Me too хөдөлгөөн нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал асуулга явуулах хэлбэрээр сургуулийн орчинд үе тэнгийнхэндээ дээрэлхүүлсэн болон сургуулийн хүчирхийллийн талаар мэдээллийг ил тод болгох хөдөлгөөн зохион байгуулсан. Уг хөдөлгөөнийг өрнүүлсээр урлаг спортын олон одуудын өсвөр насандаа үйлдсэн үе тэнгийнхнийгээ дээрэлхэх явдлууд ил болсон. ЯПОН УЛС Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндсэн чиглэл, авах арга хэмжээ Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх засгийн газрын үндсэн чиглэл  Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндэсний бодлогын удирдамж боловсруулах;  Дээрэлхэлтийн эсрэг хуулийн хэрэгжилтийг шалгах (Дээрэлхэлтийн эсрэг зөвлөлийг байгуулах);  Дээрэлхэлттэй холбоотой ноцтой нөхцөл байдлын үед хяналт, шалгалт явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх;  Дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор хүүхдийн оюун санааг төлөвшүүлэх, бие даасан үйл ажиллагааг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцан явуулах боловсон хүчнийг бэлдэх, тэдний чанарыг сайжруулах, судалгаа явуулах, энэ талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл түгээх;  Эрт илрүүлэх зорилгоор боловсролын системд энэ талаар зөвлөгөө өгөх байдлыг сайжруулах, орон нутгийн иргэд, гэр бүлийн хамтын ажиллагааг дэмжих;  Дээрэлхэлтээс сэргийлэх арга хэмжээг салбар бүрийн хүний нөөцийг ашиглах замаар дэмжлэг үзүүлэх, интернэт ашиглан дээрэлхэх явдалд хариу үйлдэл үзүүлэх;  Багш нарт хүүхдүүдтэй тулж ажиллах хангалттай цаг гаргах боломжтой тогтолцоог хөгжүүлэх. Орон нутгийн хэмжээнд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндсэн чиглэл  Орон нутгийн хэмжээнд дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үндсэн бодлогыг боловсруулах; 229 Korean-Peer Nomination Inventory https://jamanetwork.com/journals/jamapediatrics/fullarticle/485789

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw