Судалгааны эмхэтгэл-боть 37

205 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 205 2.2 БУСАД ОРНУУДЫН СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮЧИРХИЙЛЭЛ, ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ПРАКТИК ТУРШЛАГА БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг авч буй арга хэмжээ, туршлага Эрүүл мэндийн яам - Сургуулийн орчин дахь хүчирхийллийн хохирогчдыг эмчлэх; - Хохирогчийг хамгаалах байгууллага ажиллуулах; - Сургуулийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах Гэр бүл, жендерийн эрх тэгш байдлын яам - Хохирогчид зөвлөгөө өгөх; - Хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх; - Хохирогчид сэтгэл заслын эмчилгээ үзүүлэх төвүүдийг хариуцан ажилладаг. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхэд хамгааллын Үндэсний газар (National Center for the Rights of the Child) 227 - Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тал дээр салбар хоорондын уялдааг бий болгох; - Хүчирхийллийн эсрэг хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх; - Хүүхдийн хүчирхийллийн талаарх нэгдсэн мэдээллийн санг удирдах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, тайланг нийтэд мэдээлэх; - Хүчирхийлэл хайхрамжгүй байдлын эсрэг арга хэмжээг олон нийтэд сурталчлах; - Хүүхэд хамгааллын шуурхай утас 102 ажиллуулах; - Хүүхэд хамгааллын олон аргаар хүүхдийн эрхийг дэмжин нягт хамтран ажиллаж байна. WEE төсөл (We, Education, Emotion)228 2008 онд Боловсролын яамнаас сургуулийн орчинд дээрэлхэлт түүний сөрөг үр дагаврыг таслан зогсоох зорилгоор WEE төслийг оношилгоо, зөвлөгөө, эмчилгээ гэсэн 3 үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна. Оношилгоо-анхан шатны нэгж болох анги бүлэгт сургуулийн хүчирхийлэлд өртсөн, цахим орчинд донтсон, сахилгын шийтгэл хүлээсэн сурагчдыг илрүүлж ганцаарчилсан зөвлөгөө өгөх, бүлгийн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн эмчилгээний төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Зөвөлгөө- орон нутгийн боловсролын газрууд нэгдэж тусгай зөвлөгөө өгөх төвд мэргэжлийн сэтгэл зүйч, шинжээч зөвлөх, эмнэлгийн ажилтан, нийгмийн халамжийн ажилтнуудаас бүрдсэн 227 National Center for the Rights of the Child http://korea1391.go.kr/new/page/eng/welcoming.php 228 Wee project file:///Users/uurtsaikh/Desktop/9._Analyzing_the_effectiveness_of_the_Korean_National_antibullying_program(Cho).pdf

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw