Судалгааны эмхэтгэл-боть 37

204 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 204 5 дугаар бүлэг. Халамжийн байгууллагууд /75-85 дугаар зүйл/ Халамжийн байгууллагуудыг ... 1. Хүүхэд асрах төв 2. Эрт илрүүлэх байгууллагууд 3. Дээд боловсролын байгууллагууд 4. Сэтгэл зүйн болон гэр бүлийн зөвлөгөө өгөх байгууллага 5. Хүүхэд, залуучуудын халамжийн бусад байгууллагууд ... зэргээр ангилдаг байна. Эдгээр байгууллагын цар хүрээ, бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг энэ чиглэлийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоож өгдөг байна. 6 дугаар бүлэг. Хариуцлага, шийтгэл /86-109 дүгээр зүйл/ Зөрчсөн үйл ажиллагаа, төрлөөсөө шалтгаалаад мөнгөн торгууль оногдуулдаг байна. БҮЛЭГ II. СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ БУСАД ОРНУУДЫН ПРАКТИК ТУРШЛАГА Олон улсын болон судалгаанд хамрагдсан улс орнуудын хувьд сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг практикт хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон аргачилсан зөвлөмжийг энэ бүлэгт нэгтгэн тусгалаа. 2.1 ХҮҮХДИЙГ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 2016, 2018 ОНЫ ТАЙЛАНГИЙН ЗӨВЛӨМЖ: - Хүүхдийн эрхийг хамгаалах, сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бодлогыг дэмжих хууль тогтоомжийг батлах; - Үнэн зөв, найдвартай, ангилсан мэдээллийн хүртээмжийг сайжруулж, үндэслэлтэй судалгаанд тулгуурласан нотолгоонд суурилсан санаачилгыг хэрэгжүүлэх; - Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад багш нарыг сургаж, дэмжих; - Сурагчид, багш нар, сургуулийн бусад ажилтнууд, эцэг эх, орон нутгийн засаг захиргаа зэрэг өргөн хүрээний олон нийтийг татан оролцуулж бүх сургуульд хандлагыг сурталчлах; - Хүүхдэд үг хэлэх, дэмжлэг туслалцаа хайх боломжийг олгохын тулд тэдэнд мэдээллийн болон туслалцаа үзүүлэх; - Сургуулийн хүчирхийлэл, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйлсэд хүүхдүүдийн утга учиртай оролцоог дэмжих; - Арьсны өнгө, үндэс угсаа, хөгжлийн бэрхшээл, хүйс, бэлгийн чиг баримжаа зэргээс шалтгаалан онцгой эмзэг бүлгийн хүүхдүүдэд давуу эрх олгох; - Хүүхдэд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл, гомдол, зөвлөгөө өгөх механизм, сэргээн засах арга барилыг бий болгох.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw