203 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 203 4 дүгээр бүлэг. Сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл ба бэлгийн дарамт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх /20-27 дугаар зүйл/ Эрх бүхий төв байгууллага нь сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, зохицуулах журмыг боловсруулах, мөн эдгээр журамд сургуулийн орчны аюулгүй байдлын төлөвлөгөө, сургуулийн орчин доторх болон сургуулийн орчноос гадуурх зааварчилгаа, хүмүүс хоорондын харилцааны заавар, сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, бэлгийн дарамттай холбоотой аливаа тохиолдлыг шийдвэрлэх механизм, журам, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг тусгажээ. 6 дугаар бүлэг. Эрүүгийн хариуцлага /36 дугаар зүйл/ Аливаа төрлийн бэлгийн дарамт, хүчирхийллийг мэдээлээгүй багш, сургуулийн удирдлага, сургуулийн ажилтныг 30.000-150.000 Тайвань доллараар, мөн дээрх гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг бий болгосон, нуун дарагдуулсан тохиолдолд тухайн байгууллагыг 10.000-150.000 Тайвань доллароор тус тус торгодог байна. Хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалах тухай хууль (The Protection of Children and Youths Welfare and Rights Act)226 Энэ хууль 2003 оны 05 сарын 28 нд батлагдсан 118 зүйлтэй бөгөөд хамгийн сүүлд 2021оны 01 сарын 20-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хууль хүүхэд өсвөр үеийнхний бие, оюун санааны эрүүл мэндийг дэмжих, тэдний ашиг сонирхлыг хамгаалах, сайн сайхан байдлыг хөгжүүлэх зорилготой байна. Энэ хуульд хүүхэд, залуучууд гэж 12-18 настай, насанд хүрээгүй хүмүүсийг хамааруулж байна. Мөн эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэд, залуучуудын хамгаалал, хүмүүжлийн асуудлыг хариуцах бол эрх бүхий байгууллага болон хүүхэд хамгааллын байгууллагууд тус хуульд заасан арга хэмжээг авч ажиллахаар заажээ. 3 дугаар бүлэг. Нийгмийн халамжийн арга хэмжээ /23-42 дугаар зүйл/ Энэ бүлэгт төр захиргааны төв байгууллага хүүхэд залуучуудыг хамгаалах нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, хувийн салбартай хэрхэн хамтарч ажиллах талаар тусгаж өгчээ. - Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг эрт мэдээлэх тогтолцоо ба эрт үеийн тусламж үйлчилгээ; - Хүүхэд харах үйлчилгээ; - Хүүхэд, залуучууд, тэдний гэр бүлд зөвлөх үйлчилгээ; - Хүүхэд залуучууд, тэдний эцэг эхчүүдэд эцэг эхийн боловсрол олгох үйлчилгээ; - Амьжиргааны боломжгүй сургуульд сурч буй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээ; - Ховор өвчтэй хүүхэд, хүнд өвчтэй хүүхэд, хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн эмчилгээний зардлыг төлөх үйлчилгээ; - Сургууль завсардсан, тэнэмэл хүүхдүүдийг асрах үйлчилгээ; - Сургуулиас гадуурх орчинд хүүхдийг харах үйлчилгээ; - Хүүхэд, залуучуудын аюулгүй байдал, ослын гэмтлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх, сургах үйлчилгээ; - Хүүхэд залуучууд, тэдний гэр бүлд халамжийн бусад үйлчилгээ… гэх мэт үйлчилгээг үзүүлдэг байна. 4 дүгээр бүлэг. Хамгаалалтын арга хэмжээ /43-74 дүгээр зүйл/ Энэ бүлэгт хүүхэд, залуучуудын хийж болохгүй зүйлсийг болон хүүхэд, залуучуудад хийж болохгүй зүйлсийг жагсаан оруулжээ. 226 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=D0050001 Хүүхэд, залуучуудын эрх ашгийг хамгаалах тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2021.01.20
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw