202 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 202 Боловсролын суурь хууль (Educational Fundamental Act)221 Энэ хууль нь 17 зүйлтэй бөгөөд 1999 оны 06 сарын 23-нд батлагдаж, хамгийн сүүлд 2013 оны 12 сарын 11-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хуулиар хүмүүсийн сурч боловсрох эрх, суурь боловсролыг эзэмшүүлэх зохион байгуулалт, тогтолцоо зэргийг тусгаж өгчээ. Бага, дунд сургуулийн тухай хууль (Primary and Junior High School Act)222 Энэ хууль нь 22 зүйлтэй бөгөөд 1979 оны 05 сарын 23 нд батлагдаж, хамгийн сүүлд 2016 оны 06 сарын 01-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хууль БНХАУ-ын Үндсэн хуулийн 158 дугаар зүйлд заасан бага, дунд сургулуийн боловсрол нь иргэдийн ёс суртахуун, танин мэдэхүй, бие бялдар, нийгэм, гоо зүйн хөгжилд чиглэх зорилгыг биелүүлэх зорилготой байна. Бага боловсрол нь 6 жил, дунд боловсрол нь 3 жил байдаг бөгөөд энэ боловсролын заавал эзэмшүүлэх боловсролд хамааруулдаг байна. Заавал эзэмших боловсролын тухай хууль (Compulsory Education Act)223 Энэ хууль нь 17 зүйлтэй бөгөөд 1944 оны 07 сарын 18 нд батлагдаж, хамгийн сүүлд 2019 оны 04 сарын 17-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хууль “Бага, дунд сургуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасан буюу сургуулийн насны иргэд (6-15 насны иргэн)-д заавал боловсрол олгох асуудлыг зохицуулж өгчээ. Ахлах сургуулийн боловсролын тухай хууль (Senior High School Education Act)224 Энэ хууль нь 67 зүйлтэй бөгөөд 2013 оны 07 сарын 10 нд батлагдаж, хамгийн сүүлд 2021 оны 05 сарын 26-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хууль нь бага, дунд сургуулийн 9 жилийн боловсролын үргэлжлэл буюу ахлах сургуулийн боловсролын асуудлыг шийдвэрлэх бөгөөд сурагчдын оюун ухаан, бие бялдрын чадавхыг хөгжүүлэх, эрдмийн судалгаа, мэргэжлийн ур чадварын үндэс, суурийг тавих, чанартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэдэг байна. III.ЕБС-ийн хүүхэд хамгаалал, ёс зүйн дүрэм, журам Тайвань нь ЕБС-ийн хүүхэд хамгаалал, ёс зүйн зөрчил, дүрэм, журмын асуудлыг Хүйсийн тэгш боловсролын тухай хууль болон Хүүхэд залуучуудын эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. Харин нэгдсэн байдлаар ЕБС-ийн ёс зүйн загвар дүрэм одоохондоо байхгүй бөгөөд сургуулиуд хууль, тогтоомжийн хүрээнд өөрдсийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлдэг байна. Жишээ болгож Мельбурн дахь Тайванийн сургуулийн Хүүхдийн аюулгүй байдлын ёс зүйн дүрмийг судалгаанд авч үзэв. Хүйсийн тэгш боловсролын тухай хууль (Gender Equity Education Act)225 Энэ хууль нь 38 зүйлтэй бөгөөд 2004 оны 06 сарын 23-нд батлагдаж, хамгийн сүүлд 2018 оны 12 сарын 28-нд нэмэлт, өөрчлөлт оржээ. Тус хууль нь жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах, хүний нэр төрийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангасан боловсролын нөөц, орчныг бүрдүүлэх зорилготой байна. Хуульд сургуулийн орчин дахь бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, урьдчилан сэргийлэх болон хариуцлагын асуудлыг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд: 221 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0020045 Боловсролын суурь хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2013.12.11 222 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0070001 Бага, дунд сургуулийн тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2016.06.01 223 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0070002 Заавал эзэмших боловсролын тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2019.04.17 224 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0060043 Ахлах сургуулийн боловсролын тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2021.05.26 225 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0080067 Хүйсийн тэгш боловсролын тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2018.12.28
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw