Судалгааны эмхэтгэл-боть 37

201 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 201 хяналтаас гадуурх хүүхэд, өсвөр насны хүүхдийг засан хүмүүжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмчлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулна. Энэ хуулиар гэр бүл, эцэг эхийн зүгээс хүлээх үүрэг хариуцлага болон төрийн байгууллагын зүгээс хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой заасан байна. 1949 онд тус хууль батлагдсанаас хойш хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт хийгдсэн бөгөөд 2001 онд гадуурхагдсан, үл ойшоогдсон, хүчирхийлэлд өртсөн, ядууралд өртсөн болон асрах газар, хоргодох байранд байрлаж буй хүүхдүүд, өсвөр настнуудад тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэх талаар нэмэлтийг оруулсан байна. Мөн сэтгэл санааны болон сэтгэл зүйн дарамт үзүүлэх, дээрэлхэх, доромжлох нь хүчирхийллийн хэлбэр болохыг тодорхой заан, 2001 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 3 үндсэн зорилгод чиглэсэн байна:  Хүчирхийлэлд өртсөн, гадуурхагдсан, үл ойшоогдсон хүүхдийн эрх ашгийг хамгаалах;  Гэмт хэрэг, гэмт үйлдэл үйлдсэн өсвөр насныхныг засан хүмүүжүүлэх, эргээд тэднийг эрүүл, аюулгүй, хэвийн амьдралд оруулах, нийгэмшүүлэх үйл ажиллагааг сайжруулах;  Гэр бүлүүдэд эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг болно. ТАЙВАНЬ (БНХАУ) Тайвань нь 23 сая гаруй хүн амтай бөгөөд хэдийгээр Тайванийг БНХАУ нь өөрийн муж гэж үздэг218 хэдий ч 1996 оноос хойш ардчилсан зарчмаар буюу сонгуулийн үр дүнгээр Засгийн газраа байгуулж ирсэн де-факто тусгаар тогтносон улс юм. I.Боловсролын бодлого, эрх зүйн зохицуулалт Тайванийн боловсролын системд бага сургуульд 6 жил, дунд сургуульд 3 жил, ахлах сургуульд 3 жил, бакалаврын хөтөлбөрт 4 жил, магистр болон докторын зэрэгт 2-7 жил, нийт 20 хүртэл жил суралцах боломжтой. Үүнээс бага болон дунд боловсролыг заавал эзэмших боловсролд хамруулдаг байна. Тайванийн боловсролын бодлогын асуудлыг Боловсролын яам219 нь хариуцдаг. Тус яам нь боловсролын яамны тухай хууль220 (Organization Act of the Ministry of Education)-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тайваньд боловсролын салбарын хууль эрх зүйн орчинг Үндсэн хууль, Боловсролын суурь хууль, Бага, дунд сургуулийн тухай хууль, Заавал эзэмших боловсролын тухай хууль, Ахлах сургуулийн боловсролын тухай хууль, Нэмэлт боловсролын тухай хууль, Техникийн болон мэргэжлийн боловсролын тухай хууль, Багшийн боловсролын тухай хууль, Тусгай боловсролын тухай хууль, Уугуул иргэдийн боловсролын тухай хууль, Хүйсийн тэгш боловсролын тухай хууль, Нийгмийн боловсролын тухай хууль, Байгалийн боловсролын тухай хууль, Урлагийн боловсролын тухай хууль, Гэр бүлийн боловсролын тухай хууль, Цагдаагийн боловсролын тухай хууль, Хүүхдийн хүмүүжлийн сургууль байгуулах, боловсролын хэрэгжилтийг хангах тухай хууль, Ахлах сургуульд хамтын боловсролыг хэрэгжүүлэх, сурагчдын эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжууд бүрдүүлж байна. II.ЕБС-ын тогтолцоо, зохион байгуулалт Тайвань нь ЕБС-ийн асуудлыг Боловсролын суурь хууль, Бага, дунд сургуулийн тухай хууль, Заавал эзэмших боловсролын тухай хууль, Ахлах сургуулийн боловсролын тухай хууль зэрэг хуулиар тус тус зохицуулж байна. Үүнд: 218 https://wenr.wes.org/2016/06/education-in-taiwan Тайваний боловсрол, WES судалгааны сэтгүүл, 2016.06.07 219 https://english.moe.gov.tw/mp-1.html Тайваний боловсролын яам 220 https://law.moj.gov.tw/ENG/LawClass/LawAll.aspx?pcode=H0000001 Боловсролын яамны тухай хууль, сүүлд өөрчлөлт орсон, 2021.05.26

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw