200 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 200 утсыг ажиллуулах бөгөөд эдгээр утас, холбогдох чатуудыг сургууль дээр болон олон нийтэд ил, тодоор хэвлэн байршуулдаг байна. II. Сургуулийн орчин дахь дээрэлхэлтийн талаарх хуулийн зохицуулалт Сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт үйлдэл-дээрэлхэлтийг зохицуулсан тусгайлсан хууль байхгүй хэдий ч дээрэлхэлтээс үүдсэн хор хохирлыг төрөл зүйлээс нь хамааран (тухайлбал, бие махбодын болон сэтгэл санааны гэмтэл учруулсан, эд хөрөнгийн хохирол үзүүлсэн зэрэгт) холбогдох хуулиар зохицуулж байна. Гэхдээ 12-оос доош насны хүүхдийн хувьд өөрийн үйлдсэн гэмт үйлдлийн хор хохирлыг бүрэн гүйцэд ухаарахгүй гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд хуулиар шийтгэхгүй. Харин өсвөр насныхны хувьд буюу 16-21 настай бол гэмт хэргийн хүнд, хөнгөн зэргээс хамааран нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэхээс эхлээд тэнсэн харгалзах шийтгэл оноох, хорих ялаар шийтгэх хүртэл шийтгэл ногдуулдаг байна. Боловсролын хуулийн зохицуулалт215 Тус хуулиар сургуулийн орчинд үйлдэгдэж буй дээрэлхэлт, хүчирхийллийн талаар тодорхой зохицуулалт байхгүй хэдий ч сургуулийн удирдлагын зүгээс сурагч, оюутнуудын сахилга батыг хэн, хэрхэн хариуцан сахиулах талаар дараах байдлаар зохицуулжээ. XIII хэсэг. Дүрэм журам, зөрчил, мэдэгдэл, нөхөн төлбөр Дүрэм журам 61.(1) Сайд нь сургуулийн үйл ажиллагааг үр дүнтэй байлгахтай холбоотой бүхий л асуудлаар болон тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журмуудыг боловсруулан мөрдүүлж ажиллана. Үүнд: (б) сургууль дээр сахилга бат, дэг журмыг мөрдүүлэх арга зам, аргачлалын талаар. Боловсролын (Сургуулийн) журам (Education (Schools) regulations)216 XIII хэсэг. Сахилга бат Сахилга батыг хариуцан сахиулах ажилтан (Principal) 83. Ерөнхий боловсролын бага болон дунд сургуулийн захирал нь тухайн сургуулийнхаа сурагчдын сургуулийн орчинд болон сургуулиас гадуур биеэ авч яваа байдал, сахилга батыг хариуцна. Сургуулийн хяналтын ажилтан (Supervisor) 84. Ерөнхий боловсролын сургуулийн Хяналтын ажилтан нь Захирлын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн аливаа дэг журам сахиулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Сурагчид эмх замбараагүй байдал гарган, хорлон сүйтгэх үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд сургуулиас чөлөөлөх тухай 87. Сурагчид хууль бус, сахилгын алдаа гаргах, сургуулийн дүрэм, журмыг баримтлахаас татгалзах зэрэг тохиолдлуудад биеэр эдлүүлэх шийтгэл (corporal punishment) (зөвхөн эрэгтэй сурагчдад) ногдуулах болон сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна. Хүүхэд, өсвөр насныхны тухай хуулийн зохицуулалт217 Тус хуулиар бага болон өсвөр насны хүүхдийг аливаа гэмт үйлдэлд өртөх, гэмт үйлдлийн золиос болохоос сэргийлэх, хамгаалах, анхаарал халамж тавих, шаардлагатай тохиолдолд эмчлэх, түүнчлэн санаатай болон санамсаргүйгээр гэмт үйлдэлд холбогдсон, эцэг эхийн хараа 215 https://sso.agc.gov.sg/Act/EA1957?WholeDoc=1 216 https://sso.agc.gov.sg/SL/EA1957-RG1?DocDate=20130731&ValidDate=20130731&WholeDoc=1 217 https://sso.agc.gov.sg/Act/CYPA1993
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw