Ардын төр 1991 №2

Гадаад ертөнцийн сониноос АНУ-ЫН КОНГРЕССЫН МЭДЭЭЛЛИЙН АЛБА Америкпйн конгресс байгуулагдсан цагаасаа эхлээд өөрийн гэ- сэн мэдээллийн бааз байгуулэх ажлыг зорилго чиглэлтэй хийж ир- сэн, одоо ч хийсээр байна. Тийм болохоор конгрессын шинжлэх ухааны мэдээллийн «суурь довжоо» нь олон удаа үлгэр загвар болж, бусад орон үндэснийхээ парламентыц албадыг байгуулахад түүнээс зээлдэн ашиглаж байв Энэ суурь довжсюны гол гол тулгуур нь бие биеэ нөхөж сэлбэ- дэг дөрвөн байгууллага юм. Эдгээр нь Конгрессын судалгааны алба буюу түүний алдар цуутай номын сан, технологийг үнэлэн дүгнэх газар, Конгрессын төсвийн удирдах газар, Шалган байцаах ерөнхий газар билээ. Энд юуны өмнө Конгрессын судалгааны албаны тухай өгүүлье. Түүх нь. Америкийн конгрессын судалгааны алба (КСА) бол АНУ-ын хууль логтоох дээд байгууллагын номын сатгийн бү- рэлдэхүүнд ордог нилээд бие даасан байдалтай тусгай салбар. Энэ- хүү номын сан 1800 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ дэлхийн хам- гийн том номын сангийн нэг болжээ. Америкийн хууль тогтоогчдыг үүргээ нэр төртэй биелүүлэхэд шаардагдах мэдээ баримтаар хангаж байх мэдээллийн төвийн үүргийг энэ номын сан анх байгуулагдсан цагаасаа хойш гүйцэтгэжээ. Гэтэл конгрессыч гишүүдийн хэрэглэдэг мэдээллийн зүйл өр- гөжиж, нарийн ширийн болох тусам дан ганц номын сангаар үйлч- лэх нь учир дутагдалтай болсон байна. Хууль тогтоомжийн баримг бичгийг мэргэшингүй сайн бэлтгэх, шүүн хэлэлцэх, засгийн газрын санал, асуулгыг авч ярилцахад номын сангийн фондыг учир ухаан- тай, шуурхай ашиглахаар үл барам, дотоод гадаадын амьдралын нарийн ээдрээтэй, цогцэлбор асуудлын талаар задлан шинжилсэн тойм, тэмдэглэлийг хүртэл туйлын олон янзын шинэ мэдээлэл бий болгох шаардлага тулгарчээ. Ингээд конгресст засгийн газрын бай- гууллагаас тусгайдаа, засгийн гүйцэтгэх байгууллагад байдгаас ду- туугүй дагнан мэргэжсэн хүч чадал сайтай шинжлэх ухааны мэдээл- лийн бааз хэрэгтэй болсв. 1913 онд номын сангийн бүрэлдэхүүнд багтаан лавламж-мэдээл- .лийн тусгай товчоо байгуулж, түүнийгээ хошоод жилийн дараа лавламж-мэдээллийн алба болгон өргөтгеж, зөвхөн номын сангийн ажилтнаар төдийгүй янз бүрийн мэргэжлийн шинжээч нараар хүч нэмэгдүүлжээ. Гучаад оны үеэс энэ алба өөрийн мэдээллийн тогт- мол хэвлэлтэй болж, цаашдаа гол гол салбарын yoor нэмэгдүүлэх, техникийн баазыг нь боловсронгуй болгох замаар улам хөгжүүлсэн 49

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5