Ардын төр 1991 №2

байна. 1970 онд нэрийг нь еөрчилж, ажлын нь гол агуулгад тохируу- лан «Конгрессын судалгааны алба» гэж нэрлэх болжээ. Үүрэгт ажил. КСА-ны зорилт нь конгрессыг (түүний хороо, сал- бар хороод, бас сенаты.н болон конгрессын гишүүд, тэдний туслах, нарийн бичгийн дарга нарыг) хууль тогтоогч нарын албан үүргээ биелүүлэхэд нь хэрэг болох «үнэн зөв, нарийн оновчтой, тэнцүүлэя зохицуулсан мэдээллээр тухай бүр хангахад» оршино. Энэхүү алба, тухайлбал «төлөөлөгчдийн танхим, сенатын хороод болон конгрессын нэгдсэн хороодод хууль тогтоомжийн санал, зөвлөмжийг задлан шинжлэх тоо, чанарын талаас үнэлэн дүгнэхэд» туслах үүрэгтэй. КСА-ны үүргийг тодорхойлсон баримт бичигт үнэн зөв мэдээлэл өгөх ёстой бөгөөд ямар нэг нам, бүлгийг алагчлан үзэх байдал гаргаж болохгүй гэдгийг онцлон заасан. Конгресст шаардагдах мэдээллийг шинж төрхөөр нь лавлам- жийн, шинжплгээний гэж хоёр том хэсэгт хуваана. Энэ хоер зүйлийн мэдээллийн аль алиныг хэрэглэгчдийн эрэлт хүсэлтээр юм уу, КСА-ны өөрийн нь санаачилгаар өгч болно. Конгресс энэхүү судалгааны албыг лавлах материалын уг сур- валж болгон өргөнөөр ашигладаг. Өдөр тутам мянгаад асуулга прэх бегөөд жилийн чуулганы үеэр бол хагас саяд ойртож очно. Асуулга нь ЗСБНХУ-д илгээх захидлын хаягийг ямар журмаар бичпх вэ, Бангладешийн хөдөө аж ахуйн яамны сайд нь хэн бэ гэх мэтчилэн жирпйн нэг зүйлээс эхлээд удаан хугацаагаар матсриал цуглүулая судалл^, шинжлэхийг шаарддаг нарийн ширийн зүйл хуртэл олон янз байна. Конгрессын гишүүд, конгрессын аппаратын ажилтан нар КСА-нд хандаж юм асуух нь онцгой тохиолдол бус, өдөр тутам цаг тутам тохиолддог ердийн хэрэг. Тус албаны өөрөө санаачилсан мэдээллийн тоонд оруулж болох мэдээллийн материалын дотор түүний тогтмол хэвлэл, бас конгрес- сын гишүүдийн сонирхсон тодорхой чиглэлээр тэдэнд ШИЛЖ СОНГО- сон цаг үеийн мэдээлэл өгох ажил байдаг. Энэ шилж сонгосон мэ- дээлэл нь 200-гаад сэдвийг хамарсан нэр төрлийн хэсгээс бүрдэнэ. Хэрэглэгч бүр ямар сэдвийг байнга ажиглан судалж байх хүсэлтэй- гээ хэлж, тэр хүнд уул сэдвийн талаар сонин, сэтгүүлийн өгүүллийг оролцуулаад номын санд ирсэн бүх материалын маш товч, хэдхэп мөр танилцуулга бүхий ном зүйн хуудсыг долоо хоног тутам илгээ- нэ. Хэрэглэгч хүн тэр хуудсыг үзээд өөртөө хэрэгтэй тулгуур бич- гийн хуулбарыг захиалан нэн даруй авч болно. Хэрэглэгч нарт тусгайлан асууж шаардахыг нь хүлээлгүйгээр ил- гээдэг тогтмол хэвлэлийн заримыг дурдвал: 1. Хууль тогтоох үйл ажиллагааны тухайн үеийн чиглэлд хол- богдох материалын цуглуулбар (8—15 нүүр). Цуглуулбарыг байнга шинэтгэж, нөхон дүүргэж байна. Эдгээрипг хэвлэмэл байдлаар юм уу, харилцаа холбооны компьютерийн системийн шугамаар авч болно. 2. , КСА-ны материалын хэлхээ. Улпралд нэг удаа хэзлэн гарга- хаас гадна cap бүр нэмэлт гаргана. Хэлхээ бүрд тус албакы урьд нийтлүүлсэн бөгөөд хэлхээг гаргах үед ач холбогдлоо алдаагүй бай50

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5