гаар ажиллаж байсан Федор Михайлович Морщаков тун дажгүй ухаала. хүн, намайг нэг бус удаа аварсан сан. Газрын удирдлага маань намайг тэр жил 17 удаа донгодож дээд амжилт тогтооз. Би арга хэмжээ авахуулсан бүх материалыг цуглуулж арванхоёрдугаар сарын 31-нд түүнтэй уулзаад ширээг нь шааж «Шинэ онд анхны удаа донгодож шийтгэхэд л хэрэг ман- дуулна, үүнийг сайн ойлгоорой» гэв. Нэгдүгээр сарын нэгэнд ма- иайхыг ажиллаа/үй гээд хосронд намайг донгодож орхилоо. Нэгдү- гээр сарын нэгэ.н баяр амралтын өдөр байтал газрын даргынхаар бол ажиллах ёстой гэнээ. Би энэ донгыг эсэргүүцэхээр шийдлээ. Бүх л газраар явлаа. Шийтгэлийг маань хүчингүй болгож өгөв. Түүнээс хойш надтай тэр арай болгоомжтой харьцаж эхэлсэн юм. Дараа нь намайг тэр шүүхэд өглөө. Тааруухан гаргасан санхүү- гийн тайдангаар намайг унагах гэж хичээжээ. Заргалдагч нь трео тийн зүгээс, ерөнхий нягтлан бодогч, хариуцагч нь би болов. Районы шүүхийн сандал дээр сууж гэмт хэргийн чанартай үйлдэл энд огт- хон ч байхгүй гэдгийг тайлбарлалаа. Аз болоход шүүгч маань дөч, дөчин тав орчим насны ухаалаг хүн таарчээ. Тэр шүүхийн шийдвэрийг мэдэгдэхдээ, аливаа удирдагчийн үйл ажиллагаанд аз туршсан зоримог юм байдаг, байх ч ёстой. Гол нь энэ туршилт батлагдах ёстой. Энэ удаад Ельциний тэр туршилт ч батлагджээ. Иймээс Ельциний энэ асуудлыг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож гарсан бүх зардлыг заргалдагч трестээр төлүү- лэх нь зүйтэй гэсэн юм. Энэ шийдвэр еренхий нягтлан бодогч бо- лоод удирдлагын хувьд хүнд цохилт өгч намайг харин зоригжуул- сан юм. Ерөнхий нягтлан бодогч энд ялагдсанаа марталгүй трес- тийн намын хорооны гишүүний хувьд намд гишүүнээр элсэх үед надаас хариугаа авах гэж оролдсон юм. Намын хороон дээр тавьсан олон асуултын дунд тэр «Марксыя «Капиталын» хэддэх ботийн хэддүгээр талд таваар мөнгөний харил- цааны тухай бичсэн байдаг вэ?» гэж асуусан юм. Тэр Марксын зохиолыг ойрд уншаагүй, мэдээж боть хуудасны дугаарыг ч мэдэх- 1үй гэдгийг нь би сайн мэдэх болохоор үнэнээсээ ч юм шиг, тогло- сон ч юм шиг шуудхан: «хоёрдугаар боть. 387 дахь тал» гээд хэлчих- лээ. Хэлэхдээ харин бодож түгдрэлгүй хурдан хэлчихлээ. «Сайн байна. Марксыг сайн мэдэж байна» гэж тэр нухацтайхан хэлж би- лээ. Намайг тэгсхийгээд л намд элсүүлэх нь тэр. Трестийн даргын зоргоор аашлах явдал намайг тэдний трестээс ч том байшин үйлдвэрлэх комбинатын ерөнхий инженерээр явах хүртэл үргэлжилсэн юм. Үүнээс гадна хотын намын хорооны товчооны хурал дээр на- Маас намайг яаж хатуу донгодож хувийн хэрэгт минь тэмдэглэх болсныг дурсан санах хэрэгтэй. Би дөнгөж л барилгын удирдах газрын дарга болоод байсан үе. Надаас өмнө энд ёстой нэг дампуу, архичин нөхөр дарга байжээ. Бүх л ажлыг, түүний дотор дотуур байртай сургуулийн барилгын ажлыг ч унагачихсан байв. Есдүгээр сард намайг ирэхэд дерө-вдөх давхартаа явж байх ёстой тэр барил- гын өрлөг нэгээс хэтрээгүй байв. Өөреөр хэлбэл тэр барилгыг 47
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5