Түүхийн хуудас: нэгэн зүйл буюу... «ДЭМИД ЮУГАА ЭНЭ МЭТ ГЭНЭТ...» БНМАУ-ын төр, засаг, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Г. Дэ- мид ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд К. Е. Ворошиловын урил- гаар Зэвлөлтийн улаац цэргийн хээрийн сургуульд оролцохоор явж байгаад 1937 оны наймдугаар сарын 22-нд Сибирийн төмөр замын Тайга өртөөн дээр тодорхой биш шалтгаанаар нас эцэслэжээ. 1937 оны наймдугаар сарын 25-нд хуралдсан МАХН-ын Төв Хороо БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн рсам- тарсан хурлаас гаргасан тогтоолд: «нөхөр Дэмид наснаас нөгчсөн явдал нь их л сэжиглэлтэй» болохыг тэмдэглэсэн нь санамсаргүй хзрэг биш байв. Тэгвэл Г. Дэмидийг хөнөөх явдал хэнд ашигтай байв гэсэн асуулт өнөөг хүртэл түүхчид, уншигчдын анхаарлыг тат- саар ирсэн юм. Г. Дэмидийг нас эцэслэснээс хойш хоёр өдрийн да- раа буюу наймдугаар сарын 24-нд ЗХУ-ын Дотоод хэргийн ^рдын комиссариатын орлогч сайд М. Фриновский, Батлан хамгаалах яамны орлогч сайд Смирнов, БНМАУ дахь ЗХУ-ын элчин сайд Мироноз нарын бүрэлдэхүүнтэй ЗСБНХУ-ын Засгийн тазраас томилогдсол бүрэн эрхт төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж Монголд үй олон хүнийг хууль бусаар баривчлан хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажилд тусалжээ. X. Чойбалсан цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжны албан тушаалд томилогдож, 1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн японы тагнуулын байгуул- лагын даалгавраар тагнуул уйлдэх, бослого гаргах, алан хядах үйл ажиллагаа фвуулсан хэмээх хилс хэргээр нам, төрийн удирдах ажил- тан, цэргийн зүтгэлтэн нарыг юуны өмнө хомроголон баривчилж эхэлжээ. И. В. Сталины шууд зааврын дагуу Монголд ийм үйл ажил- лагаа явуулахад ихээхэн саад болж байсан монголын удирдагчдын нэг, нь Г. Дэмид байсан билээ. Г. Дэмид нам. засгийн дээд удирд- лагад шударга, шийдэмгий зан чанараараа их ^өлөөтэй боляон хүн байв. Монгол ардын хувьсгалт цэргийн бүх эрх мэдлийг гартаа барьж байсан Г. Дэмидийн үйл ажиллагааг МАХЦ-ийн дээд тушаалын дарга нар идэвхтэй дэмжиж байв. Ийм учраас Г. Дэмидийг хөнөөс- нөөр юуны өмнө цэргийн дарга нарыг хууль бусаар баривчлах, аймаг- лан устгах ажлыг чөлөөтЭй ;явуулах боломжтой болсон бөгөөд хэрэг явдал ч чингэж өрнөсөн билээ. Г. Дэмидийг нас эцэслэсний дараа түүний гэргий Б. Навчаа бо- лсн бусад хүмүүсийн ярьж байсан зүйл, ЗХУ дахь БНМАУ-ын эл- чин сайд Дэндэвээс БНМАУ-ын Ерөнхий кайд А. Амар, /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд X. Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д. Лувсаншарав, Б. Баасанжав нарт тус тус илгээсэн захидял, Г. Дэмидтэй хамт явж байсан Л. Дагзмаагийн 4 «Зах №С-108> 23
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5