1640 оны Монгол-ойрадын хууль нь Чингис хааны Их засгийн хууль, Хуучин ойрад цааз, Алтан хааны цааз зэрэг бусад хуулиу- даас уламжилсан тэдгээрийн залгамж чанартай юм. Үүний зэрэгцээ уг хуүльд ялын дээд хэмжээ болон хүнийг цаазаар авах ялыг цөөч тооны гэмт хэрэгт хэрэглэх болсноороо энэрэнгүй чанартай байдал харагдаж байна. Энэ хууль мюнгол үндэстний хууль цаазын хөгжлийн нэг үеийг бүхэлд нь харуулах боломжтой чухал өв сан тул олон улсын монголч эрдэмтэд судлаачдын анхаарлыг олон жилийн туршид татсаар ир- сэн билээ. Иймд хуулийг 1879 онд герман хэлээр, 1880 онд орос хэ- лээр, 1931 онд япон хэлээр, 1886 онд Өвөр монголд чүүх нийгэм судлалын өргөн хүрээнд судлан боловсруулж тус тус хэвлүүлжээ. Гэвч монголын хууль зүйн түүхийн энэ чухал сурвалж бичгийг шинжлэх ухааны үүднээс судлан боловсруулах шаардлага бидяий нэг зорилт болж байна. Тэрчлэн энэ хууль монголын нийгэм улс төрийн түүх, ЭДИЙН за- саг, хүмүүсийн аж байдал, соёл, зан суртахууныг судлахад үнэт чу- хал хэрэгдэгдэхүүн болж чадна. Хууль зүйн ухааны дэд эрдэмтэн Э. АВИРМЭД
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5