Ардын төр 1991 №2

дуртгал, Ц. Доржиевийн мэдүүлэг зэргийг үндэслэн тэр үед Г. Дэ- мидийг хөнөөх үйл явдал хэрхэн өрнөв гэдэг асуултад зарим хариу өгч болохоор байгаа юм. Үүнтэй холбогдуулан тэр үед БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан элчин сайд Дэндэвийн бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ. Түүхийн ухааны дэд эрдэмтэн Ч- ДАШДАВАА «1937 оны наймдугаар сарын 31. Хүндэт удирдагч таны амрыг эрэхийп хамт дурдах нь: Ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгч гишүүн бөгөөд Улсын бага хурлын гишүүн, Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын хоёрдугаар орлогч, бүх цэргийн зэвсэгт хүчний жанжин, Цэргийн яамны сайд, улсын маршал жанжин, хүндэт удирдагч, туйлын хайрт залуу нөхөр, улаан партизан Дэмид юугаан энэ мэт гэнэт нас нөгчиж алдсан явдалд туйлын харамсавч барахгүй. Хэдий тийм боловч энэ- хүү залуу хайрт нөхрийн үүрдийн дурсгал ба мөнхлйн гавьяа нь ган төмөр болд мэт бэх бат, манай улсын цэрэг ардын дунд амьдаар үлдэн хоцорсоя болохыг тэмдэглэж, хайрт удирдагч Дэмид ба их дарга, дивиз командлан захирагч Жанцанхорлоо хоёрын хайран сай- хан залуу нас амины төлөө хүндэт удирдагч таны өмнө онц харамс- лын гашуудлыг дахин илэрхийлмой. Үүнээс гадна сонсгох нь: Миний бие энэ тухай болон онц явд- лыг 8 сарын 24-ны өдрийн 1 цагт гэнэт сонссон бөгөөд тухай дор эндхийн Холбоот улсын зохих нэр бүхий нөхдөөс үүгээр надад мэ- дэгдэхийн хамт гашуудал тэмдэглэснийг мөн өдөр цахилгаанаар явуулсан. Түүнийг хүлээн авч толилсон буй за. Гэр бүлийн хүмүүст нь тэр өдөртөө дуулгаж, мөн энэ нөхдийн хүүр хаа яваа ба хэрхэн гүйцэтгэх тухай Гадаад яамны дорнод хэлтсийн дарга Кучуловскйй (?), мөн яамны тогтоолын хэлтсийн дарга Варкинев (?), Батлан хамгаалах яамны нөхөд эдгээрээс асууж харилцваас Дэмид, Жанцан- хорлоо хоёрын бие чухам ямар аюул ба өвчний учир тохиолдсоныг тодорхой мэдээгүй гагцхүү сэжиг бүхий хортой хсюл идэж, бүгд та- ван хүнэзс Жанцанхорлоогийн биед эмнэлгийн тусламж үзүүлэх зав- дал болоогү}! нас нөгчиж, Дэмидийн бие их хордсон ба Тайга хэ- мээх станц газар ирээд нэгэн мэдээнээс үзвэл эмнэлгийн тусламжийг үзүүлсэн боловч тус болсонгүй нас нөгчжээ. Нөгөө нэгэн мэдээнээс үз- вэл Тайга хэмээх станцын газар Дэмидийн биеийг авчраад эмнэл- гийн тусламж үзүүлэх хэмээн галт тэрэгнээс аваад явж байтал хүрч чадсангүй нас нөгчсөн бололтой хэмээн ямар боловч хэрхэн учрзас ийм явдал тохиолдсоныг манай эндээс тусгай комисс гаргасан ба мөн Батлан хамгаалах яамны сайд Ворошиловоос танай засгийн газарт өнгөрсөн шөнийн 1 цагт мэдээ явуулсан хэмээн дээр нэр дурдсан нөхдөөс надад хэлсэн болой. Мөн үүний дараагаар нь Дэмид, Жанцанхорлоо нарын хүүрийг хэрхэх тухдй харилцваас эд нар.ын хүүр нь Москвад ирнэ. Батлан хамгаалах яамны сайд Ворошиловоос улаан цэргиин хүндэт даргый хүүрийг оршуулдаг журмыц .ёсоор t эндээс б-ҮХ зүйлйцг бэлтгүүлбээс 26

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5