— бөе мөргөлийг хязгаарлаж, шарын шашны сургаал, үзэл са- нааг дээдлы-i лам нарын эрхийг өргетгөх, шарын шашныг улсын ша- шин болгон зарласан; — Монголын хаад, ноёд язгууртны эрх ямба болон тэдний тө- лөө хязгааргүй өргөн эрхийг тогтооход илүү анхааран нэлээд дэлгэ- рэнгүй заалт (арав гаруй зүйл) орсон, — Хэв ёс, зан суртахууны талаар уг хуульд тодорхой заалтыг (зургаан зүйлнйг) оруулж цаашид мөрдүүлэх болсон. — Бусдыг зодсон болон хүн алсан гэмт хэрэг үйлдсэн хүнд оног- дуулах эрүүгийг ял шийтгэлийг (арав гаруй зүйлийг) заасан. — Монгол улсын нутагт байгуулсан өртөө улаа, түүгээр дамжин өнгерөх элчийн тухай үндсэн асуудлыг заахын хамт энэ ажилд харь- яат ^лбат ардын гүйцэтгэх хүнд хэцүү албан үүргийг тогтоосон, — Ураг худ, эр эм бололцох талаар баримтлах ёс журам, хүү- хэд асран хамгаалах тухай (арав гаруй зүйл) заасан, — мал маллаж өсгөх, түүний ашиг шимийг ашиглах тухай хэз хэдэн заалтыг (арав гаруй зүйл) тусгасан, — ав хомрого зохион байгуулах, зартай заргүй сааль тавих (гө- рөөс явах замд тавих агнах зэвсэг) хаад ноёдын ан гөрөө хийх газ- рыг тогтоож хамгаалах тухай тусгасан, — буур, бух, азарга зэрэг адгуусан амьтдыг цагдаж байх, тэ1- гээрээс сэрэмжлэхд галзуу нохой, галзуу чоно мэтийн араатан амьт- наас урьлчплан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, амь насаа хамгаалах лухай асууллыг оруулсан, — алпваа аюулаас хүний амийг аварсан, өвчтэй хүнд тусламж үзүүлсэнд зохих тооны мал өгөх тухай зааж гад түймрийн аюултап тэмцэх зэрэг бусад олон асуудлыг нарийвчлан тогтоож зохииуулж байх болгосон байна. Энэ бүхнээс үзвэл монгол-ойрадын хууль нь эрүүгийн гэмт хэрэг түүнтэй холбогдсон ял шийтгэлийн системийг тогтоохын хамт бас төр захиргаа, иргэн болон гэр бүл, хөдөлмөрийн хууль, эрх зүйн олон салбарын үндсэн асуудлыг тусгасан, тэдгээрийг судлахад чухал хэ- рэгтэй тулгуур бичиг юм. 4. Монгол-ойрадын хуультай холбогдуулан түүнд нэмэлт өөрч- лөлт оруулж гаргасан Галдан хунтайжийн хоёр удаагийн захиа, зар- лигт хэд хэдэн үндсэн асуудлыг хууль болгон шийдвэрлэсэн байна. Энэ нь төр засгийг цэгцлэн тогтоох, хулгайн хэрэгтэй тэмцэх ажлыг өөрчлөх, эрүү иргэний холбсгдолтой хэргийг шийдвэрлэх журам бо- лон өр авлагыг дуусгах асуудлыг тусгажээ. Энэ хууль үйлчилсэн сүүлийн хорин жилийн хугацаанд зарим нэмэлт еөрчлөлт оруулах зорилгоор торгуудын ноён Доноров-рашийн нөхвср болгон гаргасан зүйлд засаг төрийг бэхжүүлэх, шашин сур- тахуун, мөя гадаадын дайсантай тэмцэх, улаа элчийн тухай, хулгайч хэргийг шийдвэрлэх журам, өр авлагын тухай, оргуул босуултай тэм- цэх, эрүү болон иргэний зарим хэргийн гэрчийн тухай, зан сурта- хууны асуудал, ав хомрого, алдуул малын тухай асуудлыг багтаа» сан байна. 23
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5