үндсэн асуудлыг хууль зүйн үүднээс бататган зааж мөрдүүлэхэд чиг- лэгджээ. Хуулийн бүтэц, агуулГа. Монгол-ойрадын хууль нь оршпл болон 120 гаруй зүйлтэйгээр анх батлагдаж, 1640—1761 оны хооронд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт түүнд орсон байна. Тухайлбал Галдан хун- тайжаас 1678 онд уг хуульд нэмэлт болсон хоёр хэсэг захиа, зарлиг байх бөгөөд тэр нь нийтдээ 15 зүйлтэй (Дорнотив «Ойрадын цааз» Өвөр монголын ардын хэвлэлийн хорсю, Хөх-хот 1986 он, 17, 202— 224 дүгээр талд) гэж зарим судлаачид үзэж байна. Торгуудын ноён Донроврашийн (1741 —1761 оны хооронд) монгол-ойрадын хуульд иэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор гаргасан нөхвөр нь 53 зүйлтэй (мөн номын 18—20, 230—315 талд. Зарим эрдэмтэд 1740—1750 оны хооронд хоёр дахь удаагийн нэмсэн зүйлийг Халимагийн Дондогдаш хааны үед зохиосон гэж үзжээ) гэж бичсэн байна. Өмнө өгүүлснээс үзвэл монгол ойрадын хууль нь нэмэлт өөрчлөлтийн хамт 186 зүйлтэй (мөн номын 24—25-р талд) гэж зарим ном хэвлэлд гарч байгааг харгалзах нь зүйтэй болж байна. Монгол-ойрадын хууль нь тухайн үедээ нийгмпйн харилцааны хэд хэдэн асуудлыг хуульчлан баталж зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнд: 1. Монгол-ойрадын төрийн тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүү- лэхэд зориулагдсан олон заалт (арав гаруй зүйлд) төр засгийн бай~ гууллагыг цаашид бэхжүүлэх, можол, ойрад хоёр эв найртай хамт- ран ажиллах, тэдний аль нэгэнд дайсан халдвал Э'Нэ тухай хэл мэдээ цаг тухайд нь мэдэгдэж, улс орныхоо тусгаар тогтнолыг гадаадын түрэмгийллээс сэрэмжлэн хамгаалах зэрэг монгол үндэстний эрх ашгийн чухал асуудлыг тусгажээ. Хуулийн нэгэн зүйлд «Аливаа хүн энэ төрийг эвдэн том улс аймгийг алж, талж авбаас монгол-ойрад хоёр нэгдээд түүний ганц биеийг нь тавиад (цөллөгт явуулаад) биш бүхнийг (бусдыг) цөмийг авч, тавигчид хагасыг өгөөд үлдсэнийг хоёр хагас авах бүлгээ» гэсэн буй. Үүнээс үзвэл тогтоосон хуулийн заалтыг ямар нэг зальхай этгээд зөрчиж улс буюу аймгийг уймүүлэн түүнд довтлох нь олон түмнийг донсолгон бусниулахад хүргэх тул тэр нь үлэмж аюултай гэж үзээд цааз хуулиар урьдчилан заасан байнаТүүнчлэн энэ хуульд захын аймгуудын амгалан тайван байдлыг хангах, аймаг, хошуудын ноёд мэдлийн газар нутаг хийгээд харьяат иргэнээ булаацалдах, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн хувийн ашгийн асуудал, үүний зэрэгцээ албат иргэд нь нэг ноёны мэдлээс нөгөед шилжин очихыг журамтай болгож хойшид монгол-ойрадын хуулийг зөрчигчдөд хүнд ял хүлээлгэх болжээ. Энэ тухай хуулийн нэгэн зүйлд ямар нэг этгээд «...захын цөөн хүмүүс, улс аймгийг талж авбаас зуун хуяг, зуун тэмээ, мянган адуу аваад аль авсныг нь цөмийг бу- цааж хүн, мал эдийнх нь орыг төлж өгөх хэрэгтэй» гэсэн байна. Үүнээ(С үзвэл захын жижиг аймаг, хошуудын ноёдын зохисгүй оролд- лого ч монго’1 орныг дотоодын хямралд оруулж болзошгүй учир ал- бан тушаалтай болои тушаалгүй хүмүүсийн үйл ажиллагааг дэглэмд сруулж хуулиар зохицуулсан хэрэг юм. 2. Хулгайн хэрэг үйлдэгсдийг эрүүгээр шийтгэх тухай монгол ойрадын хуульд 20 шахам зүйл орсны үндсэн агуулгыг тодсрхойлвол; 21
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5