619 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гаргаж байхаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт заажээ. Дээр дурдсан хууль тогтоомжийн заалтаас үзэхэд тодорхой эрх зүйн хэм хэмжээг иргэн үл гүйцэтгэсэнтэй холбогдуулан үндэсний хууль тогтоомжийн дагуу эрх хэмжээ олгосон захиргааны албан тушаалтнаас төрийн албадлагын шинжтэй саатуулах, захиргааны журмаар баривчлах, албадан гаргах зэрэг зарим арга хэмжээг хуулийн хүрээнд, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах замаар түүнд ногдуулж байна. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт нь Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 43/173 дугаар тогтоолоор баталсан “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцд “баривчилгаа, түр саатуулах, хорих явдлыг зөвхөн хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан, эсхүл хуулиар энэхүү бүрэн эрхийг олгосон этгээд хэрэгжүүлэхээр” заасан зарчмын агуулгад нийцэж байна. Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгалаа олсон өөр чухал санаа бол нэг талаас захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулах тухай шийтгэврийг захиргааны албан тушаалтан гаргаж байгаа боловч нөгөө талаас эцсийн шийдвэрийг харьяалах шүүх баталгаажуулж байна. Учир нь дээр дурдсан хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ холбогдох материалын хамт харьяалах шүүхэд гурав хоногийн дотор заавал хүргүүлэхээр хуульчилжээ. Шүүгч дээрх шийтгэвэр, материалыг нь хянан үзээд захиргааны журмаар баривчлах шийтгэврийг үндэслэлгүй гаргасан гэж үзвэл хүчингүй болгох бүрэн эрхтэй. Мөн Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжид захиргааны зөрчлийн олон тооны хэргийг шүүгч дангаараа шийтгэвэр гарган шийдвэрлэж байна. Энэ ажиллагаа бол агуулгаараа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа биш, харин захиргааны процессын үргэлжлэл буюу түүний бүрэлдэхүүн хэсэг болно. Харин зөрчил үйлдэгчээс сумын Засаг даргын гаргасан шийтгэвэр хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдлоо захиргааны хэргийн шүүхэд гаргах эрх нь нээлттэй билээ. Гомдлыг хүлээн авсан захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5