Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

618 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нийгмийн харилцаанд эрх зүйн бодит зөрчил гэм хор учруулдаг бөгөөд энэ нийгмийн харилцааг хамгаалах зорилгоор хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтнаас шүүхэд хандахгүйгээр холбогдох арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд эрх зүйн хэм хэмжээг биелүүлээгүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан баривчлах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хураах зэрэг албадлагын шинжтэй тодорхой арга хэмжээ авдаг. Аливаа албадлага нь эрх зүйн ерөнхий зарчимд захирагдсан бөгөөд түүнийг хуулиар нарийвчлан зохицуулсан журмын дагуу хэрэглэдэг шинж чанартай болно. Ийм нөхцөлд иргэний эрх, эрх чөлөө, нийгмийн болон төрийн ашиг сонирхол баталгаатай хангагдана. Захиргааны албан тушаалтан төрийн албадлагын шинж чанартай арга хэмжээ авах асуудал манай улсын хууль тогтоомжид дараах байдлаар тусгалаа олсон юм. Сумын Засаг даргаас захиргааны зарим төрлийн тухайлбал, танхайрах, согтуурах, галт зэвсэг болон амьсгал боогдуулах, нулимс асгаруулах бодис хууль бусаар олж авах, авч явах, хадгалах зэрэг зөрчилд захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулж болохоор тусгайлсан зохицуулалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд 1995 онд оруулсан. Эрх зүйн энэхүү зохицуулалтыг хуульчилах практик үндэслэл нь эрх зүйн зөрчил олон нийтийн ашиг сонирхлыг хөндөж, иргэдийн хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тул эрх бүхий албан тушаалтан бие дааж, түргэн хугацаанд хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд эрх зүйн зөрчлийг хугацаа алдалгүй зогсоох, дуусгавар болгох шаардлагатай билээ. Захиргааны албан тушаалтнаас хэрэгжүүлж буй төрийн албадлагын арга хэрэгслийн өөр нэг жишээ бол Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Гаалийн тухай хуулийн 247 дугаар зүйлд заасанчлан гаалийн зөрчил илэрсэн, эсхүл ийнхүү зөрчил гарч болзошгүй талаар сэжиг байгаа бол гаалийн албан тушаалтан хүний биед үзлэг хийж байна. Түүнчлэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5