620 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдолтой бүх нотлох баримтыг цуглуулах, үнэлэх /мөрдөн шалгах/ зарчмыг баримтлан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаа хэрэгжүүлдэг билээ. Иймд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн 5 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5