Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

617 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Бид дээр дурдсан хуулийн ганц заалтыг энэ бол хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүхийн ажиллагаа юм гэж ойлгож болохгүй. Хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүхийн ажиллагаа нь агуулга, хэлбэрийн хувьд өргөн хүрээтэй олон зохицуулалтыг өөртөө агуулсан хэм хэмжээ байдаг. Энэ нь угтаа шийдвэрийг шүүх өөрөө гаргана. Шүүх шийдвэр гаргахын тулд хэргийг тал бүрээс нь бодитойгоор судалсан байхаар тайлбарлагдана. Ийм учраас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж дээр дурдсан хуулийн заалтыг, үүнээс үндэслэн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн заалтыг тус тус хүчингүйд тооцуулахаар мэдээлэл гаргаж байна.” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан хариу тайлбартаа: “Улсын Их Хурлаас 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэсэн 5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэн Д.Тогтохбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Эрх зүйн албадлагын бие даасан төрөл нь захиргааны албадлага болно. Захиргааны албадлагын арга хэмжээний төрөлд захиргааны урьдчилан сэргийлэх, захиргааны таслан сэргийлэх, захиргааны хариуцлагын, захиргааны процесс хангах арга хэмжээнүүд тус тус хамаарна. Эдгээрийн дотроос захиргааны таслан сэргийлэх арга хэмжээ, түүнийг хэрэглэх үндэслэлийн талаар авч үзэх нь зүйтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5