612 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй ...” гэж заасныг болон Үндсэн хуулийн бусад зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 200 дугаар захирамжаар Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг эрхэлсэн ажил ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах цалин хөлс авах, хувийн аж ахуйн эрхлэх эрхтэй.” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж түүнд дараах үндслэлийг гаргаж байна: Хүний эрх түүний дотор халдашгүй эрхийг хангах баталгаа болдог өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиг үүргийг институцийн хувьд бэхжүүлэх, бие даасан хараат бус байдлыг бэхжүүлэх, сонирхлын зөрчлөөс ангид байх боломжийг бүрдүүлэх нь төрийн өөрийн үндсэн үүрэг мөн, хууль зүйн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ асуудал онцгой анхаарлын төвд байж, хуульч мэргэжилтний сахилга хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх, олон нийтэд итгэл даах чадварыг нэмэгдүүлэх, хууль зүйн үйлчилгээг чанартай болгох асуудлыг бодлого болгон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү өөрчлөлтөөр өмгөөлөгч хуульч мэргэжилтний үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэгдсэн стандартыг тогтоосны дотор чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах зарим хязгаарлалтыг тогтоосны нэг нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заалт юм. Өмгөөлөгч хэдийгээр хувийн эрх зүйн этгээд хэдий ч хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн өмнө сэргээн тогтоох, хамгаалахад чиглэгдсэн үйлчилгээ үзүүлдэг этгээдийн хувьд түүнд хуулийн тусгай зохицуулалт, хязгаарлалт байх ёстой. Иргэн Н.Ариунболдын өргөдөлд дурдсанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5