Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

613 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өмгөөлөгчид давхар ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглохоор заасан нь ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан, түүнчлэн өмгөөлөгчийн ажил, эсхүл өөр бусад ажлын аль нэгийг сонгох сонголтын тулгалт хийж байгаа асуудал биш бөгөөд харин ч түүнд эрх, үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг буюу хараат бус, сонирхлын зөрчлөөс ангид ажиллах, асуудалд бодитой хандах, үйлчлүүлэгчийн өмнө хариуцлага хүлээх эдийн засгийн чадвартай байх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн алдаа гаргаж иргэнийг хохироосон бол хохирлыг барагдуулах, хариуцлага хүлээх бүрэн чадамжтай байх, түүнд өөр ажил, албан тушаал хавсран эрхлэх байдлаар бусад хүчин зүйл нөлөөлдөггүй байхыг харгалзан үзсэн. Энэ агуулгаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн төрийн үүргийг, Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад ”Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... хууль зүйн туслалцаа авах ...” иргэний эрхээ хэрэгжүүлэх баталгааг бий болгоход чиглэгдсэн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөлийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчилах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж зааснаас үзэхэд тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5