611 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ийм байтал нийтийн эрх зүйн хүрээнд буюу “төр”-д ажиллаж түүгээр цалин хөлс, нийгмийн хамгааллаа “хариуцуулсан” хүнтэй өмгөөлөгч хүнийг адилтгаж зарим эрхийг хязгаарласан нь тухайн өмгөөлөгч хүний Үндсэн хуулиар баталгаажсан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх” эрхийг хуулиар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. Өмгөөллийн үйл ажиллагаа нь зөвхөн тухайн үйлчлүүлж байгаа этгээдийн ашиг тусын тулд, хуулийн хүрээнд хийгдэх ёстой байдаг ба энэ нь өмгөөлөгчийг бусад аливаа байгууллага ажил, албан тушаал эрхэлхэд саад болох нөхцөл байдал биш юм. Нэгэнт хараат бус байх зарчим бүхий төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэггүй тул өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагааны зэрэгцээгээр буюу үйлчлүүлэгчийг хохиролд учруулахгүйгээр төрөөс бусад аль нэг байгууллага, аж ахуйн нэгжид ажил, албан тушаал эрхлэх, цалин хөлс авах эрхтэй гэж үзнэ. Иргэн Н.Ариунболд би “өмгөөлөгч”-ийн ажил эрхэлдэг. Миний бие нийтийн эрх зүйн хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ, үүрэг байдаггүй. Энэ ч утгаараа төрөөс эдийн болон нийгмийн хамгааллын ямар нэг давуу байдал авдаггүй. Иймд өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх, санхүү эдийн засгийн байдлыг хангах үүднээс өмгөөлөгч ажлынхаа хажуугаар өөр ажил, хөдөлмөрийг цалинтай эрхлэх цаашлаад итгэл үнэмшлийнхээ төлөө эвлэлдэн нэгдсэн олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагад хөлстэй, хөлсгүй ажил эрхлэх эрхтэй. Маргаан бүхий хуулийн заалт нь хувийн эрх зүйн этгээд өмгөөлөгч иргэнд “өмгөөллийн ажил” эсхүл “өөр бусад” ажлын аль нэгийг сонгох сонголтын тулгалт хийж байгаа нь дээр дурдсан хүний эрхийг хязгаарлаж байгаагаас гадна тухайн хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлаж байгаа шинж агуулж байна. Өргөдлийн шаардлага: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил ... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн “Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ: ... 4/ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5