607 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Улсын Их Хурал 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана” гэсний дагуу үндэслэлээ заагаагүй байх тул Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагааны хуулиар тогтоосон зарчмын шаардлагыг хангах нөхцөл болж чадахгүй байна. 3. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар зааж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийг бүрдүүлж байгаа мэргэжлийн шүүгч мэргэжлийн үүднээс хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, хууль хэрэглэх, эрх зүйн шийдвэр гаргах, шүүн таслах эрхийг иргэдийн төлөөлөгчид олгосноороо Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 4. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 12 дугаар зүйлд иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар адил агуулгатай хуульчилсан байх тул Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5