608 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүнд орсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэхээ нотлон тангараглана” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орсон ...”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тов зарлагдмагц энэ хуулийн 9.2 дахь хэсэгт заасан дэд жагсаалтад нэр нь орсон шүүх бүрэлдэхүүнд орох нэг, нөөцөд хоёр иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаан тус бүрд сугалаагаар хуваарилна.” гэсний “... шүүх бүрэлдэхүүнд орох...”, “Иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд оролцох” гэсэн 12 дугаар зүйлийн гарчиг болон заалтад орсон “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ: Ж.АМАРСАНАА ГИШҮҮД: П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5