601 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй юм.” гээд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуульд хуулийн засаглал болон үндсэн хуульт ардчиллын суурь зарчмууд тусгалаа олсон билээ. Энэ хоёр зарчим хоорондоо зөрчилдөхгүйгээр орших боломжтой. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэжээ. Эндээс бид Үндсэн хууль иргэдийн төлөөлөгчдийг хэрхэн оролцуулахыг тогтоохыг хууль тогтоочдод үлдээжээ гэдгийг харж болно. Гэхдээ иргэдийн төлөөлөгчийн оролцооны хэм хэмжээ, хэлбэрийг хууль тогтоогчид ямар байдлаар тогтоох нь энэхүү маргааны асуудал болж байна. Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, холбогдох бусад харилцааг Шүүхийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулсан байдаг. Гэсэн хэдий ч практик судалгаагаар энэ нь хэлбэрийн төдий болох нь батлагдсан. Үндсэн хууль мэдээж ийм хэлбэрийн төдий оролцох ач холбогдолгүй оролцоог зарчим болгож суулгаагүй. Энэ нь зөвхөн өмнөх хууль хэрэгжүүлэлтийн алдаа төдий биш, анхнаасаа энэ нь үр нөлөөгүй хэлбэрийн зохицуулалт байна гэдгийг харуулж байгаа юм. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан нь иргэдийн оролцоог баталгаажуулж, Үндсэн хуулийн үзэл санааг бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5