600 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ: “... Улсын Их Хурал нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан гаргасан байх бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хэрэг, эрх зүйн маргаан /цаашид “хэрэг, маргаан” гэх/-ыг анхан шатны журмаар, хамтын зарчмаар хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.”, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж заасан болохоос иргэдийн төлөөлөгчөөр хэргийг хянан шийдвэрлүүлэн Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдэлд халдах, шүүгчийн хараат бус байдлыг үгүйсгэх тухай зохицуулалт биш юм. Монгол хэлний “оролцогч” гэдэг нь аливаа нэгэн үйл ажиллагаанд “оролцож байгаа этгээд” гэх утга илэрхийлэх боловч эрх мэдэлтэй гэсэн үг биш бөгөөд “хянан шийдвэрлэх” эрх бүхий этгээд гэсэн утга илэрхийлэхгүй билээ. Аливаа хэрэг маргааны ажиллагаанд оролцогчдын тухай ойлголт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын бүрэлдэхүүний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн 2 дахь хэсэгт тодорхойлон заасан этгээдүүдийг хэлэх билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5