594 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж, харин Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж тус тус заасан. Бидний үзэж буйгаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулга нь шүүгчийн хараат бус байдлыг тунхаглан хамгаалсан хэм хэмжээ бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг шүүгчид хөндлөнгөөс нөлөөлж байгаа иргэн гэж үзэх боломжгүй, шүүгчтэй хамтран шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцогч иргэн гэж үзэх үндэстэй юм. Иргэдийн төлөөлөгчийн энэ эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэж зааснаар үүсэх бөгөөд Үндсэн хуулийн хэм хэмжээнээс үзвэл иргэдийн төлөөлөгч нь хэрэг, маргааныг хянан хэлэлцэх, шийдвэрлэх бүх шатанд оролцохоор заасан байгаа нь уг зүйлийн “хамтран шийдвэрлэхдээ” гэж зааснаас тодорхой харагдаж байна.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна. 2. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна. 3. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэснийг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан гэж үзэхээргүй байна. Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5