Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

595 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Хэрэг, маргааныг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулна.” гэж тус тус заасны “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтын “... шүүх бүрэлдэхүүнд ...”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “... шүүх бүрэлдэхүүнд ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ: Д.НАРАНЧИМЭГ ГИШҮҮД: П.ОЧИРБАТ Д.СУГАР Ц.САРАНТУЯА Б.ПҮРЭВНЯМ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5